Шууд Chart

Европын холбоо Мьянмарт тавьсан зэвсгийн хоригоо сунгалаа

2019-04-30 14:39:26

Европын холбоо рохинжа иргэдийн эрхтэй холбоотойгоор тэдэнд дарамт шахалт үзүүлэхэд ашиглаж болзошгүй зэвсэг техникийн хоригийг 2020 оны дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгаж байна.

Европын холбооны хоригт Мьянмарын өндөр албаны хүмүүс мөн багтаад байгаа юм. Тус улсын цэргийн болон хилийн албаны 14 хүн Европын холбооны улсад нэвтрэх боломжгүй, Европын улсуудад хөрөнгөтэй бол түүнийг нь хурааж царцаана.

Даваа гарагт гаргасан шийдвэрийн хүрээнд Европын холбоо Мьянмарын асуудлаар хийсэн дүгнэлтээ 2018 оны 12 дугаар сард гаргасан гэдгээ дахин мэдэгдээд тус улсын Засгийн газрыг цаашид хүлээлт үүсгэхгүйгээр рохинжа иргэдийн эрхийн асуудалд дорвитой арга хэмжээ авахыг шаардсан байна.

Мөн Мьянмарын цэргүүдийг холбооны зүгээс зохион байгуулах сургалтуудад хамруулж, хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Европын холбоо Мьянмарт тавьсан зэвсгийн хоригоо сунгалаа  
Үзсэн: 475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй