
Мозамбик улсад хүчтэй хар шуурга шуурсны улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Өнгөрөгч долоо хоногт Өмнөд Африкийн энэ улсын нутгийн хойд хэсгээр "Кеннет" нэртэй хар шуурга шуурч, салхины хурд цагт 140 м/с хүрч ширүүссэн байна.
Шуурганы эрч буурсан ч, даваа гарагт хүчтэй аадар бороо үргэлжлэн орж цаашид ч орох төлөвтэй байгаа юм байна. Мозамбикийн хойд бүсийн Кабу-Делгаду мужид үер болсон байна. Үерийн ус хоёр метрт хүрч байжээ.
Нас барсан хүний тоо 38 байна. Цаашид энэ тоо нэмэгдэж магадгүй байна. Байгалийн үзэгдлийн улмаас нислэгүүдийг зогсоосон тул тусламж үзүүлэхэд төвөгтэй байна гэж албаныхан мэдээлжээ.
Өнгөрөгч гуравдугаар сард шуурсан "Идай" хар салхины уршгаар Мозамбик, Малави, Зимбабве улсад 900 гаруй хүн эндсэн юм.
"Кеннет" хар шуурганы улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна | ||
Үзсэн: 719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.