Шууд Chart

Дональд Трамп Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ

2019-04-30 15:56:53

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хаан ширээнээсээ бууж байгаа Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ. Захидалд “Миний бие болон тэргүүн хатагтай Америкийн нийт ард түмний нэрийн өмнөөс эрхэм дээдэс эзэн хаан Акихито болон түүний гэргий Митико нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэжээ.

Дональд Трамп захидалдаа АНУ, Япон Улсын хоорондын харилцаа ямар чухлыг онцлон тэмдэглэсэн байна. “Эзэн хаан Акихито АНУ-ын Ерөнхийлөгчийг Япон улсдаа таван удаа хүлээн авч, хүйтэн дайн дууссан цагаас хойш өнөөдрийг хүртэл төр барьсан. Бидний хоёр талын харилцаа тухайн цаг үеийн дэлхий дахины асуудлыг даван туулахад онц чухал ач холбогдолтой байлаа” гэжээ.

Түүнчлэн Дональд Трамп “Мелани бид хоёр 2017 онд эрхэм дээдсийн зочид болсон нь нэр төрийн хэрэг юм. Шинэ эринд бид Японтой түншлэл, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, агуу холбоотон хэвээр байна гэдэгт найдаж байна” гэсэн байна. 

Японы эзэн хаан Акихито 1989 оны нэгдүгээр сарын 8-нд хаан ширээнд заларсан юм. Тэрбээр гэргийнхээ хамт эзэн хаант засаглалын институцийг өргөн олонд илүү ойлгомжтой, ойр болгоход багагүй хүчин чармайлт гаргасан юм. Эзэн хаан энгийн хувцас өмсөж, улс орноороо явж, үеийнхэнтэйгээ уулзалдах дуртай гэнэ.  

Акихито хаан ширээнээс бууж байгаатай холбоотой шашны болон гэр бүлийн ёслолоо өнөөдөр үйлдсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп Японы эзэн хаан Акихитод талархал илэрхийллээ  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй