
Шри-Ланк улсын засаг захиргаа энэ сарын 21-нд гарсан цуврал алан хядах ажиллагааны дараа олон нийтийн сүлжээ ашиглалтад түр хориг тавьснаа цуцаллаа гэж мягмар гарагт тус улсын Төрийн мэдээллийн газар мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Майтрипала Сирисена Харилцаа холбооны хяналтын комисст хандсанаар энэ хоригийг цуцалсан байна. Тус улсад цуврал алан хядах ажиллагаа болсны дараахан халдлагад хамааралтай алан хядагчдын дунд мэдээлэл тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн гол сүлжээнүүдийг хаах шийдвэр гаргасан юм.
Олон нийтийн сүлжээ ашиглалтад тавьсан түр хоригийг цуцлав | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.