
Гондурасын нийслэл Тегусигальп хотод боловсрол, эрүүл мэндийн шинэчлэлийг эсэргүүцсэн олон нийтийн жагсаалын үеэр доод тал нь таван хүн гэмтэж бэртжээ. Энэ талаар “Херальдо” хэвлэлд мэдээлсэн байна.
Эсэргүүцэгчид хэд хэдэн барилгыг шатаасны улмаас соёлын өвийн объектод хамаардаг гурван байгууламж нуржээ. Цагдаа нар босогчдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашигласан байна. Энэ үеэр таван хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэний нэг нь галт суманд өртжээ.
Эсэргүүцэгчид Тегусигальп дахь Харилцаа холбооны музейн барилгад гал тавьсан ч гал сөнөөгчид цаг тухайд нь унтрааж чаджээ. Даваа гарагт мөн хотын төвийн захиргааны барилгад хоёр ч удаа гал гарч, 250 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн нийслэлийн нэгэн зочид буудалд гал гарсан гэж “Пренса” агентлаг мэдээлжээ.
Эсэргүүцэгчдийн олонх нь нүүрээ далдалж, дэлгүүр, кафены шилэн ханыг хагалсан аж. Эсэргүүцэгчдийн дунд эмч, оюутан, их сургуулийн багш нар болон сөрөг хүчний идэвхтэн олон байна. Мөн Гондурасын Анагаахын коллежийг тэргүүлдэг нэг эмэгтэй эдний дунд алдар нэр нь түгжээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн өөр хотуудад ч болсон юм.
Гондурасын парламент саяхан боловсрол, эрүүл мэндийн системийг шинэчлэхэд чиглэгдсэн хуулийн төслийг дэмжсэн. Энэ шинэчлэлээс болж эмч, багш нар бөөнөөрөө халагдаж болзошгүй гэж болгоомжилж байна. Харин төрөөс нь үүнийг үгүйсгэжээ.
Боловсрол, эрүүл мэндийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 5 хүн бэртжээ | ||
Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.