
Япон улс өнөөдрөөс шинэ он тооллоо эхлүүлж, шинэ эзэн хаан Нарухито тангаргаа өргөж байна. Мягмар гарагт хаан ширээнээсээ буусан Японы 125 дахь эзэн хаан Акихитогийн халааг түүний хүү Нарухито лхагва гарагаас эхлэн залгамжилж байна. Ингэснээр Япон улсад Хэйсээ тоолол дуусч, Рейва эрин эхэлж байна.
Харин Нарухито хунтайжийн хувьд тэрбээр эцгийгээ амьд сэрүүнд угсаа залгамжилж байгаа анхны эзэн хаан болж байгааг Японы хэвлэлүүдэд бичсээр байна.
Орон нутгийн цагаар 10:30 цагт Японы эзэн хааны уламжлан өвлүүлдэг үнэт эрдэнийн зүйлсийг өвлөн авах ёслол болох юм байна. Үнэт эдлэлийн зүйлсэд Кусанаги илд, Ятано Кагами толь, “Ясакани но Магатама” хэмээх үнэт эрдэнэ багтдаг байна. Энэ ёслолд эзэн хааны гэр бүлийн зөвхөн насанд хүрсэн эрэгтэйчүүд оролцох юм байна.
Дараа Нарухито эзэн хаан Японы ард иргэдийн төлөөлөлтэй уулзана гэж NHK бичжээ. Японы хэвлэлд бичсэнээр иргэдийн төлөөлөл гэдэгт Японы Ерөнхий сайд, Парламентийн дээд, доод танхимын дарга нар, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, орон нутгийн удирдах байгууллагуудын дарга нар багтдаг байна.
Энэ жил 59 настай Нарухито Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1960 оны хоёрдугаар сарын 23-нд мэндэлсэн анхны эзэн хаан болж байгаа тул Японы шинэ үндсэн хуульд зааснаар эзэн хаан нь улс төрийн эрх мэдэлгүй байхын бэлгэ тэмдэг болсон юм гэж "Киодо" агентлаг бичсэн байна.
Япон улс өнөөдрөөс шинэ он тооллоо эхлүүллээ | ||
Үзсэн: 717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.