Шууд Chart

Шри-Ланкад халдлага үйлдэгсдийн нэг нь "Исламын улс"-тай холбоотой байж болзошгүй гэв

2019-05-01 11:13:28

Шри-Ланкад цуврал алан хядах ажиллагаанд оролцсон алан хядагчдын нэг нь Сири улсад “Исламын улс” бүлэглэлийн эгнээнд сургалтад хамрагдсан гэх мэдээллийг АНУ-ын засаг захиргаа судалж байна.

Энэ талаар Төрийн департаментын Алан хядах ажиллагаатай тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч Нейтан Сейлс Вашингтоны Брукингсийн хүрээлэнд үг хэлэх үеэрээ мэдээлсэн байна.

“Шри-Ланк улсад халдлага үйлдсэн хүмүүсийн нэг нь Сири дэх "Исламын улс"-тай холбоотой байж болзошгүй гэх мэдээлэлтэй бид танилцлаа. Бид энэ мэдээллийг судалж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Шри-Ланкад халдлага үйлдэгсдийн нэг нь "Исламын улс"-тай холбоотой байж болзошгүй гэв   
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй