
Нигери улсад нефтийн компанийн ажилчдыг хулгайлсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл хулгайлагдсан хоёр ажилтан суллагдлаа гэж “Нэшн” сонинд мэдээлжээ.
Хулгайлагдсан ажилтнуудыг мягмар гарагийн өглөө суллаж, эмнэлэгт хүргэсэн байна. Харин “Ройтерс” агентлагийн мэдээлснээр суллагдсан хүмүүс “Шелл Петролеум Девелопмент” компанийн ажилтнууд байсан гэнэ.
Зэвсэглэсэн этгээдүүд дөрөвдүгээр сарын 25-нд нефтийн компанийн хоёр ажилтныг хулгайлж, Нигерийн "Риверс" мужийн цагдаагийн хоёр дагалдах ажилтныг хөнөөсөн юм.
Хулгайлагдсан хоёр ажилтныг суллажээ | ||
Үзсэн: 552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.