
Мексикийн Герреро мужид "Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хордсон тухай мужийн амбан захирагч Эктор Астудийо мэдэгджээ.
Тосгоны бага сургуулийн сурагчид уламжлалт “давсалсан” шөл идсэний дараа бие нь муудсан байна. Ингээд 108 хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байна гэж мужийн захирагч мэдээлсэн байна.
Хордлогод орсон хүүхдүүдэд эмч нар, "Улаан загалмай" нийгэмлэгийн төлөөлөгчид, иргэний хамгаалалтын албаны аврагчид тусламж үзүүлж байна.
"Хүүхдийн баяр" тэмдэглэх үеэр 200 орчим хүүхэд хоолонд хорджээ | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.