
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Рюстенбург хотод уул уурхайн нэгэн компанийн цагаан алт олборлох уурхайд 1800 орчим хүн боогджээ. Уурхайн аманд осол гарсан гэх урьдчилсан мэдээлэл байна.
“Хүмүүс маш том хэсэгт, хангалттай аюулгүй газарт байгаа. Устай, хангалттай агааржуулалттай нөхцөлд байна” гэж компанийн төлөөлөгч хэлснийг “Блүүмберг” агентлаг дамжуулжээ. Одоогоор компаниас уурхайчдыг гаргаж ирэх хувилбаруудыг судалж байна. Энэ зорилгоор хөрш уурхайг нь ашиглаж магадгүй болжээ.
Цагаан алт олборлох уурхайд осол гарчээ | ||
Үзсэн: 1085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.