Шууд Chart

Тэсрэх төхөөрөмж, зэвсэг хадгалсан хэргээр баривчлагдсан этгээдийг энэ сарын 6-ныг хүртэл хорино

2019-05-01 16:27:20

Шинэ Зеландын Крайстчерчийн тойргийн шүүхээс Филипстаун дагуул хотод тэсрэх төхөөрөмж, зэвсэг хадгалсан хэргээр дөрөвдүгээр сарын 30-нд баривчлагдсан этгээдийг тавдугаар сарын 6-ныг хүртэл хорьж саатуулахаар боллоо.

Түүнийг галт зэвсэг, хүйтэн зэвсэг хууль бусаар эзэмшсэн, түүнчлэн гар аргаар тэсрэх төхөөрөмж үйлдсэн, эд ангийг нь хадгалсан гэж үзжээ. Шүүх хурлын эхний сонсголоор саатуулагдсан этгээд буруугаа хүлээгээгүй тул ийнхүү хорих хугацааг сунгаж буй юм байна.

Крайстчерч хотод өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд лалын сүмд алан хядах ажиллагаа гарч, 50 хүн амиа алдаж, 50 хүн шархадсан юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Тэсрэх төхөөрөмж, зэвсэг хадгалсан хэргээр баривчлагдсан этгээдийг энэ сарын 6-ныг хүртэл хорино  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй