
Тайландын хаан 10-р Рама генерал бүсгүйтэй гэрлэж байгаагаа зарлалаа. Засгийн газрын “Хааны сонин” хэвлэлд нийтлэгдсэн хааны ордны мэдэгдэлд энэ тухай дурдсан байна. Хааны хатныг Сутхида хатан хэмээн өргөмжлөхөөр болжээ.
Хууль, хааны уламжлалын дагуу гэрлэлтийг баталсан тул Сутхида хатан хааны цол хэргэм, хааны гэр бүлийн гишүүний статус гээд бүхий л давуу эрхийг эдлэх эрхтэй гэж мэдэгдэлд бичжээ. Харин ёслолын ажиллагаа болох тухай бусад нарийн асуудлыг энд дурдаагүй байна.
“Бангкок Пост” сонины мэдээллээс үзэхэд, Дусит ордны Хаан ширээний зааланд тавдугаар сарын 1-ний өдөр гэрлэлтийг бүртгэсэн гэжээ. Тайландын “Нэшн” порталын олж тогтоосноор Сутхида хатан нь 1978 оны зургаадугаар сарын 3-ны өдөр төрсөн. Өмнө нь “Тай Эйрвэйс” агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад 2014 оны наймдугаар сард угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорны гэр бүлийн хамгаалалтын албаны командлагч, Хааны гвардийн тусгай ажиллагааны хэлтсийн командлагчаар тус тус ажиллаж байсан юм. 2016 оны 12 дугаар сард түүнд генерал цол олгожээ.
Тайландын хаан 10-р Рама буюу Маха Вачиралонгкорн нь 1952 оны долоодугаар сард төрсөн юм. Тэрбээр 2016 оны 10 дугаар сард хаан ширээнд заларч, хааны хэргэмийг хамгийн өтөл насандаа хүртсэн хунтайж болжээ.
Тайландын хаан 10-р Рама генерал бүсгүйтэй гэрлэж байгаагаа зарлалаа | ||
Үзсэн: 1565 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.