Шууд Chart

Николас Мадуро: Тэд биднээр иргэний дайн хийлгэхийг хүсч байна

2019-05-02 12:44:01

Венесуэл улсад эсэргүүцэгчдийн эсрэг хүч хэрэглэсэн тохиолдолд АНУ шалтаг гаргаж, цэргээ оруулж ирнэ гэж Венесуэлийн Төрийн тэргүүн Николас Мадуро тавдугаар сарын 1-нд дэмжигчдэдээ үг хэлэх үеэрээ мэдэгджээ.

Дөрөвдүгээр сарын 30-нд төрийн эргэлт хийх гэж оролдсон сөрөг хүчнийхний гол зорилго нь венесуэлчүүдийг өөр хооронд нь хагаралдуулах санаачилга байсан гэж тэрбээр хэлсэн байна.

“Тэд биднээр иргэний дайн хийлгэхийг хүсч байна. Хэрвээ бид байгаа бүх танк, хуягт машин, тусгай хүчнээ илгээвэл юу болох байсан бэ гэж би асууя. Тэгвэл венесуэлчүүд хоорондоо дайтаж, харин Вашингтон баярлаж, Боливарын газар нутгийн эзлэхийн тулд цэргийн дайралтаа эхлүүлэх байсан” гэсэн Николас Мадурогийн үгийг “РИА Новости” агентлаг дамжуулжээ. Тиймээс төрийн эргэлт хийхийг дахин оролдвол венесуэлчүүдийг гудамжинд гарахад бэлэн байхыг уриалсан байна.

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын 30-нд Венесуэлд эсэргүүцлийн арга хэмжээ дэгдэж, сөрөг хүчнийхэн цагдаа нартай мөргөлдсөн. Өөрийгөө өнгөрөгч нэгдүгээр сард шинэ Ерөнхийлөгч гэж зарласан сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо Николас Мадурог түлхэн унагах ажиллагааны эцсийн шат эхэлснийг зарласан юм. Мөргөлдөөний үеэр 70 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. Мөн нэг хүн амиа алдсан гэж Хуан Гуайдо мэдэгджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Николас Мадуро: Тэд биднээр иргэний дайн хийлгэхийг хүсч байна  
Үзсэн: 1217 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
LALRUUDAA [127.0.0.xxx] 2019-05-03 09:24
MADURO pisdaa odoo buuwal taarna gehdee Muusain YANKUUD buyu USA oroltsohgui baisan n deer
Zochin [127.0.0.xxx] 2019-05-02 19:10
Ooriigoo tur eronhiilogch gej zarlasan ter noxoi bol ANU-iin demjlegtei Venesueld toriin ergelt hiih gej baisan hun. Maduro doo gol ni bish uls orniig ni togtvorgui bolgoj dotoodod ni irgenii dain degdeej, ANU tsergee oruulah l gol zorilgotoi sh dee. Daraa ni oorsdiin taliig barimtlagchdaar zasgiin erhiig bariulj togloomiin uls bolgono shuu dee. Yag Irak shig

Бидэнтэй нэгдээрэй