Шууд Chart

Жим Брайденстайн: Солиртой мөргөлдөхөд бэлэн байх хэрэгтэй

2019-05-02 17:09:07

Солир, тэр дундаа том хэмжээний солир дэлхийтэй ойртон ирэх нь нэмэгдэж байна. Тиймээс солиртой мөргөлдөхөд бэлэн байх хэрэгтэй гэж НАСА-гийн тэргүүн Жим Брайденстайн мэдэгджээ.

“Энэ бол эцсийн дүндээ бидний амьдрал байдаг гэдгийг нь мэдэх цорын ганц гараг-эх дэлхийгээ хамгаалах хэрэгтэй гэсэн санаа юм” гэж НАСА-гийн тэргүүн хэлснийг “Индепендент” дамжуулсан байна. АНУ-ын Засгийн газрын зүгээс 140 метрээс дээш диаметртэй бүх солирыг каталогижуулах зорилт тавьсан гэдгийг Жим Брайденстайн тэмдэглэжээ.

Үлэг гүрвэлүүдийн мөхөл солир дэлхийтэй мөргөлдсөнөөс болсон. Тиймээс сансрын аюултай объектуудад дүн шинжилгээ хийхэд хүчээ нэгтгэх нь чухал гэж тэрбээр сануулсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд л гэхэд 15-30 метрийн диаметртэй нэгэн солир дэлхийгээс 219 мянган километрийн зайд өнгөрсөн. Энэ нь дэлхий, сар хоёрын зайнаас бараг хоёр дахин бага хэмжээ гэсэн үг. Ийм хэмжээний солир дэлхий дээр унахад л ноцтой хохирол учруулах эрсдэлтэй юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Жим Брайденстайн: Солиртой мөргөлдөхөд бэлэн байх хэрэгтэй   
Үзсэн: 1099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй