Шууд Chart

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны үр дүнг нийтлэв

2019-05-03 10:45:53

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны үр дүнг “Засгийн газрын элч” сонинд нийтэлсэн байна. Энэ дүн мэдээнээс үзэхэд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский сонгуулийн хоёрдугаар шатанд 73.22 хувийн саналаар тус улсын Ерөнхийлөгч болсон байна.

“Украины Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн 2019 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн давтан санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч Зеленский Украины шинээр сонгогдсон Ерөнхийлөгч боллоо” гэж энэ мэдээлэлд тэмдэглэжээ.

Хуулийн дагуу Сонгуулийн төв комисс албан ёсны дүнгээ зарлаж, сонинд энэ мэдээллийг нийтэлснээс хойш 30 хоногийн дотор шинэ төрийн тэргүүний тангараг өргөх ёслолын ажиллагаа болох ёстой.

Дөрөвдүгээр сарын 30-нд Украины Сонгуулийн төв комиссоос Владимир Зеленскийг Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч хэмээн албан ёсоор зарласан. Тэгэхээр зургаадугаар сарын 3-наас өмнө тангараг өргөх ёслолын ажиллагаа болно гэсэн үг юм.

Өчигдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Зеленскийн штабаас тангараг өргөх ёслолын ажиллагааг тун өвөрмөц байдлаар зохион байгуулна гэж мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны үр дүнг нийтлэв   
Үзсэн: 825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй