
Малайзын шүүхээс Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгтэй ах Ким Жон Намыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байсан Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа. Энэ тухай шүүхийн төлөөлөгчийн мэдээллийг эх сурвалжаа болгон “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Өдгөө 30 настай энэ бүсгүйг Индонезийн нэг эмэгтэйн хамт Ким Жон Намыг “Ви-Экс” гэх бодисоор хордуулж хөнөөсөн гэж буруутгаж байсан юм. Харин өнгөрөгч сард шүүхээс “хүний аминд санаатайгаар хүрсэн” гэсэн зүйл заалтыг нь өөрчилж, өөр зүйл ангиар ял оноосон байна.
Доан Тхи Хыонг өнөөдөр Малайзаас явна гэж түүний өмгөөлөгч мэдэгджээ.
Вьетнамын иргэн Доан Тхи Хыонгийг суллалаа | ||
Үзсэн: 590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.