Шууд Chart

Эверестээс 14 хоногийн хугацаанд 3 тонн хог цуглуулжээ

2019-05-06 12:38:45

Эверестээс сайн дурын 14 ажилтан хоёр долоо хоногийн хугацаанд гурван тонн хог цуглуулжээ. 8000 метрийн өндөрт жуулчдын хаясан хог хаягдлыг тээвэрлэхэд нисдэг тэрэг ашигласан гэж “Си-Эн-Эн” агентлаг мэдээлсэн байна. Хогон дунд хоосон лааз, лонх, уулчдын тоног хэрэгслүүд байсан гэнэ. Мөн дөрвөн хүний шарил олдсон байна.

Дэлхийн ноён оргил гэгдэх Эверестийн хог хаягдал энэ уулын эко системд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул Балбын засаг захиргаа хогны асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж эхэлсэн юм.

Түүнчлэн 2017 оны тавдугаар сард Франц-Балбын экспедицийн гишүүд Эверестийн бэлд хаясан хийн баллон, майхан, консервийн лааз, хуванцар зэрэг таван тонн гаруй хогийг түүсэн юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Эверестээс 14 хоногийн хугацаанд 3 тонн хог цуглуулжээ  
Үзсэн: 1260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
a [127.0.0.xxx] 2019-05-06 15:39
shil tumur ch yaahav hagaraad zevereed alga bolno harin huvantsar bol urvald orool baijil baina.

Бидэнтэй нэгдээрэй