
Ахмадууд амьдралаа хэрхэн идэвхтэй, цаг завгүй өнгөрөөж болдгийг Өмнөд Африкийн боксчин эмээ нар харуулж байна. Өмнөд Африкийн Йоханнесбург хотын захад байдаг Космо хэмээх газар 60-80-аад насны эмэгтэйчүүд боксоор хичээллэж байна. Тэд боксоор хичээллэхийн хажуугаар дуулж, бүжиглэх дуртай гэнэ. Долоо хоногт хоёр удаа спорт зааланд очиж боксын дасгал хөдөлгөөн хийж хичээллэдэг ахмадууд “Өмнөд Африкийн боксчин эмээ нар” гэдгээрээ олонд танигджээ.
“Миний амьдрал тасралтгүй үргэлжилж байдаг. Заримдаа сайн сайхан байна. Заримдаа тааруухан. Гэхдээ боксоор хичээллэж эхэлснээсээ хойш би яг 16-тай байсан шигээ залуу болсон шиг санагдах болсон. Гэтэл би чинь 16-тай биш 80-тай хүн шүү дээ” гэж Констанс Нгубень гэдэг эмэгтэй ярьж байна. Тэрбээр Боксоор хичээллэх хөтөлбөр 2014 онд эхлэхэд л энэ спортоор хичээллэж эхэлжээ.
Хөтөлбөрт хамрагдан "Өмнөд Африкийн боксчин эмээ нар" нэртэй болсон эмэгтэйчүүдийн хувьд бокс биеийн хүчний дасгалаас гадна нийгмийн ажил нь болсон байна. Биеийн хүч болон нийгмийн үйл ажиллагааг хослуулснаар дасгал хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх боломжтой байдаг байна.
"Маёо" клиник гэдэг нэгэн байгууллагаас явуулсан судалгаагаар биеийн хүчний үйл ажиллагаа, нийгмийн идэвхтэй үйл ажиллагаатай хослохоороо урт наслахад тусладаг байна. “Би бусад эмээ нартай хамт байх дуртай. Тэд яг л гэр бүл шиг минь байдаг” хэмээн 80 настай Констанс Нгубень ярьжээ.
Өмнөд Африкийн боксчин эмээ нар | ||
Үзсэн: 1007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.