Шууд Chart

Орон гэргүй олны танил

2019-05-07 09:45:17

Москвад амьдардаг орон гэргүй, гудамжны тэнүүлч Женя Якут гэх эр цахим ертөнцийн тусламжтай олны танил болжээ. Тэрбээр өөрийн  амьдралын талаар влог хийдэг. Мөн “Youtube” (Бомж блоггер) хуудас нь 72 мянган дагагчтай бөгөөд бичлэгүүдийг нь дунджаар хагас сая хүн үзэж, 30 мянган хүн лайк даржээ. Мөн түүний “Инстаграм” (Moscowvoodoo) хуудас 3600 дагагчтай. Ихэнх зураг нь 1000 гаруй лайк авчээ.

Женя анхны влог бичлэгтээ Москвагийн аль нэг барилгын муу усны хоолойд лонхтой 10 доллар нууснаар олон дагагчтай болсон. Дараа нь хэрхэн хог ухдаг, хаана усанд ордог, ямар хоол иддэг талаараа 10 орчим минутын бичлэг хийх болжээ. Тэрээр Москва хотын хаанаас хоол үнэгүй идэх, хэрхэн автобусанд мөнгө төлөхгүй явах цаашлаад аль нэг их дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд хэрхэн үс толгойгоо угааж, сахлаа авч болдгийг бичлэгтээ харуулдаг.

Харамсалтай нь сүүлийн дөрвөн жил түүний шинэ бичлэг цахим орчинд нийтлэгдээгүй бөгөөд сошиал дагагчид нь түүнийг 2015 онд нас барсан гэдэг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Орон гэргүй олны танил  
Үзсэн: 3103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй