Шууд Chart

Намиби улсад онц байдал зарлалаа

2019-05-07 11:22:23

Намиби улсын Ерөнхийлөгч Хаге Гейнгоб ган гачиг болсонтой холбогдуулан улс орон даяар онц байдал зарлалаа. Төрийн тэргүүний мэдэгдсэнээр борооны улирлын хугацаанд Намиби улсад бараг бороо ороогүй байсаар энэ улирал дууссан гэнэ. Тиймээс энэ улс байгалийн гамшиг болох ган гачигтай нүүр тулах эрсдэлд ороод байна.

Ган гачиг Намиби улсын ихэнх иргэдийн амьдралд нөлөөлнө гэж "ТАСС" агентлаг дамжуулжээ. Онц байдал зарласантай холбогдуулан яамд, Засгийн газрын агентлагуудад хүн амд шаардлагатай тусламж үзүүлэх бүхий л нөөц бололцоогоо дайчлах, ган гачгийн улмаас үүсч болзошгүй таагүй үр дагавраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгожээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Намиби улсад онц байдал зарлалаа   
Үзсэн: 1984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй