
Катарын эмир Тамим бен Хамад Аль Тани Палестин, Израилийн хоорондын ээлжит мөргөлдөөнд өртсөн, Газын зурвасаас Иордан голын баруун эрэг хүртэлх нутагт оршин суудаг палестинчуудад 480 сая долларын тусламж үзүүлэх зарлиг гаргалаа. Энэ тухай Катарын Гадаад хэргийн яамны сайтад мэдээлсэн байна.
“Энэ дэмжлэг бол Катарын ард түмэн болон палестинчуудыг нэгтгэсэн ахан дүүсийн барилдлага, Арабын ард түмний холбоо, шашин нэгтэйгээс урган гарсан. Палестины ард түмэнд Израилийн түрэмгийлэл нэмэгдсэн, олон улсын хүмүүнлэгийн тусламж багассан хүнд нөхцөлд амьдралын нэн шаардлагатай зүйлсээ авахад туслах зорилготой” гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Катар улс палестинчуудад санхүүгийн тусламж байнга үзүүлдэг. Тэр дундаа Газын зурваст аж төрдөг хүмүүст илүү их тусламж хүргэдэг. Катарын төлөөлөгч өнгөрсөн жил хэд хэдэн удаа Газын зурваст амьдарч байгаа айл өрхүүдэд материаллаг тусламж хүргэх ажиллагаанд биечлэн оролцож байсан билээ.
Израиль, Газын зурвасын хооронд хоёр өдрийн турш мөргөлдөөн үргэлжилж, Израилийн талаас дөрөв, Палестины талаас 25 хүн амь насаа алдсан нь 2014 оноос хойших Палестин-Израилийн мөргөлдөөнөөс хамгийн их цус урсгасан үйл явдал болсон юм. Даваа гарагт талууд гал зогсоох зөвшилцөлд хүрсэнтэй холбоотойгоор өнгөрөгч шөнө цохилт хийгээгүй байна.
Палестинчуудад 480 сая долларын тусламж үзүүлэх зарлиг гаргалаа | ||
Үзсэн: 874 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.