Шууд Chart

Папуа Шинэ Гвиней улсад 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2019-05-07 11:50:44

Папуа Шинэ Гвиней арлын улсын нутаг дэвсгэрт тавдугаар сарын 7-ны мягмар гарагт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газрын доорх түлхэлтийн голомт тус улсын зүүн хэсэгт Булоло хотоос 33 километрийн зайд, 127 километрийн гүнд байрлажээ.

Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүс, байшин барилга нурсан тухай мэдээлэл ирээгүй байна. Мөн цунамийн аюул заналхийлэл ч гараагүй тухай "ТАСС" агентлаг дамжуулжээ.

Папуа Шинэ Гвиней нь газар хөдлөлт, галт уулын идэвхтэй бүс болох “Номхон далайн галт тойрог”-т байрладаг. Энэ тойрог нь Мексикийн эргээс Шинэ Зеланд хүртэл 40 мянган километр сунаж тогтсон байдаг юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Папуа Шинэ Гвиней улсад 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй