
ОХУ-ын Байгаль орчны яамнаас нэг удаагийн хуванцар савны худалдааг хориглохоор зэхэж байгаа тухай Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин “РИА Новости” агентлагт мэдээллээ.
Тэрбээр “Оросын Байгаль орчны яам хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахын төлөө дэлхийн улс орнуудтай хамт байх болно. Дэлхий нийтийн хуванцрын хэрэглээг багасгах чиг хандлагыг бид дэмжиж байна. Энэ чиглэлээр ч явна гэдэгтээ итгэлтэй байна. Ихэнх томоохон худалдааны сүлжээ биднийг дэмжсэн. Бид хязгаарлалтад бэлтгэж байна. Гэхдээ үүнийг ойлгоод хүлээн авах хүртэл хугацаа хэрэгтэй” гэж хэлжээ.
Европын холбоо 2021 он гэхэд нэг удаагийн хуванцар савны худалдааг хориглох нь тодорхой болсон. Харин Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведев “ОХУ ч нэг удаагийн хуванцар сав суулгыг хориглох асуудлыг хууль тогтоох түвшинд авч хэлэлцэх цаг удахгүй ирнэ” гэж өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдэж байсан юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Бүх Оросын ардын фронтоос хуванцраар хийсэн нэг удаагийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хязгаарлалт тавьж, эдгээр барааг экологийн хураамжийн өндөр татвартай тусгай ангилалд оруулах санаачилга гаргасан билээ.
ОХУ хуванцар савны худалдааг хориглохоор зэхэж байна | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.