Шууд Chart

Альдама хотын захиргааны тэргүүн гэмт хэргийн золиос болжээ

2019-05-07 13:00:20

Мексикийн өмнөд хэсгийн Чьяпас мужийн Альдама хотын захиргааны тэргүүн Игнасио Перес Хирон үл мэдэгдэх гэмт хэрэгтнүүдийн золиос болжээ. Тавдугаар сарын 4-нөөс хойш ор сураггүй болсонд тооцогдож байсан улстөрчийн цогцсыг даваа гарагт олсон тухай “Эм-Ви-Эс Нотикас” радио станц мэдээлсэн байна.

Одоогоор энэ мэдээллийг төр засгаас албан ёсоор батлаагүй байна. Хироныг хөнөөсөн байж болох шалтгаан нь ч тодорхойгүй байгаа юм. Мексик улсад сүүлийн хэдэн жилд хүчирхийлэл эрс нэмэгдсэн.

Өнгөрсөн онд л гэхэд 33.3 мянга гаруй хүн бусдын гарт амь насаа алдсан гэх дүн мэдээ бий. Харин энэ онд байдал улам муудах төлөвтэй байна. Албан ёсны дүнгээс үзэхэд, энэ оны 1-3 дугаар сарын хугацаанд 8730 гаруй хүн гэмт хэрэгтнүүдийн золиос болсон нь 2018 оны мөн үеийн үзүүлэлтээс есөн хувиар өссөн дүн аж. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл гарч байна гээд улс орныхоо аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд төлөвлөснөөс ч их хугацаа зарцуулагдана гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Альдама хотын захиргааны тэргүүн гэмт хэргийн золиос болжээ   
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй