
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, түүнчлэн Европ, Латин Америкийн Гадаад хэргийн сайд нартай хийсэн уулзалтынхаа үр дүнг дүгнэлээ.
Сергей Лавров Майк Помпеотой хийсэн хэлэлцээрийнхээ дараа “Венесуэлийн асуудлыг цэрэг дайнаар шийдвэрлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүнийг олж хараагүй” гэж мэдэгдсэн байна. Энэ уулзалтыг үр дүнтэй болсон гэж Оросын Гадаад хэргийн сайд дүгнэжээ.
Сергей Лавров, Майк Помпео нар уулзалтын ихэнх хэсэгт Венесуэлийн нөхцөл байдлыг хөндсөн гэжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ уулзалтын үеэр Америкийн сонгуульд Оросын тал хутгалдсан орсон эсэх асуудлыг хөндсөн гэж мэдэгдсэн байна.
Сергей Лавров, Майк Помпео нар Венесуэлийн нөхцөл байдлыг хөндөн ярилцжээ | ||
Үзсэн: 592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.