
Мьянмар улсын засаг захиргаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан өршөөлийн хоёр тогтоолын дагуу мягмар гарагт 6520 хоригдлыг суллалаа гэж “Ройтерс” агентлаг мэдээлж байна.
Суллагдсан хүмүүсийн дотор 2018 оны есдүгээр сарын 3-нд Төрийн нууцын тухай хуулийг зөрчсөн хэргээр долоон жилийн хорих ял сонссон “Ройтерс”-ын хоёр сэтгүүлч багтсан гэж эх сурвалж мэдээлж байна.
Тэд Ракхайн мужид орших лалын шашинт рохинжа нарын нөхцөл байдлыг дэлхий нийтэд хүргэснийхээ төлөө ийнхүү ял сонссон юм. Мьянмар улсын засаг захиргаа рохинжа нарыг Бангладеш улсаас ирсэн хууль бус цагаачид гэж үзээд тэдэнд иргэншлийн эрх олгодоггүй. Гэтэл рохинжа нар Мьянмарын энэ газар нутагт олон жилийн турш амьдарч байгаа юм.
Мьянмар улс дөрөвдүгээр сарын 17-нд эхэлсэн уламжлалт шинэ жилээ тохиолдуулан дөрөвдүгээр сарын 17-нд 9000 гаруй, 26-нд 7000 орчим хоригдолд өршөөл үзүүлсэн байна. Гэхдээ хүний эрхийг хамгаалагчид улс төрийн хэргээр шийтгэл эдэлсэн хоригдлуудаас хоёрхон хүнийг чөлөөлсөнд дургүйцлээ илэрхийлжээ.
Мьянмар улсад 6520 хоригдлыг суллажээ | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.