
Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Засгийн газрын тэргүүний суудалдаа эрх баригч Консерватив намын Их хурал болох хүртэл буюу ирэх намар болтол тогтож үлдэх нь илт байна гэж “Таймс” сонин мэдээлжээ.
Даунинг-стрит дэх Ерөнхий сайдын албанаас Брекситийг тойрсон мухардмал асуудлаас гарах эцсийн шинэ хугацаатай төлөвлөгөө боловсруулж байгаа аж. Энэ төлөвлөгөөний дагуу Мэй нь сайд нарын танхимын тэргүүний албан тушаалд Консерватив намын 1922 хорооны тэргүүн Грэм Брейдигийн танилцуулсан нөхцөлөөс дөрвөн сараар илүү хугацаанд байх боломжтой болох юм. Гэтэл энэ нөхцөл нь Мэйгийн албан тушаалаа өгөх хугацааг түргэвчилж, зуны завсарлагаас өмнө Нийтийн танхимд түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байлаа. Британийн парламентын зуны завсарлага 7 дугаар сарын сүүлчээр эхэлдэг.
Хэрвээ Засгийн газрын тэргүүн 7 дугаар сарын дунд үеийг хүртэл суудлаасаа буухгүй бол Консерватив намын гишүүд парламентын зуны завсарлагаас өмнө урьдчилсан сонголт хийж чадахгүйд хүрнэ. Тиймээс Мэйг эсэргүүцэгчид парламентын завсарлагаас өмнө Засгийн газрын тэргүүнд өрсөлдөгч хоёр хүнийг сонгож чадахгүй бол Торигийн гишүүд гэгддэг энгийн сонгогчдоор сонгуулахаар тооцоолж байлаа. Энэ сонгуулийн үр дүнг 9 дүгээр сарын 29-нээс 10 дугаар сарын 2-нд болох Консерватив намын их хуралд зарлахаар төлөвлөж байжээ. Гэтэл одоо энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон талаар тус сонинд бичсэн байна.
Брекситийг хэрэгжүүлэх нь Мэйгийн хувьд Ерөнхий сайдын суудалд байх хугацаандаа хийх хамгийн гол бөгөөд цорын ганц үүрэг даалгавар нь байсан гэхэд болно. Гэвч тус улсын Европын холбооны бүрэлдэхүүнээс гарах үйл явц гацаанд орсон билээ. Анхандаа 2019 оны 3 дугаар сарын 29-нд Европын холбоог орхих төлөвлөгөөтэй байсан ч Нийтийн танхимын гишүүд Брекситийн нөхцөлтэй холбоотой зөвшилцлийн төслүүдийг гурван удаа цуцалсан. Энэ үед Брюсселиэс Лондонд дөрөвдүгээр сарын 12, эсвэл тавдугаар сарын 22 гэсэн хоёр хугацаа өгсөн юм. Эхнийх нь Их Британийг холбооны бүрэлдэхүүнээс гэрээгүйгээр гарахад чиглэсэн хугацаа байсан бол хоёр дахь нь Нийтийн танхимаас гэрээг баталсны дараа гарах хугацаа байсан юм.
Ингээд Мэй улс төрийн мухардмал байдлаас гарч чадаагүй тул Европын холбоонд энэ хугацааг сунгаж өгөх хүсэлтийг дахин гаргасан. Үүний үр дүнд Европын холбооны 4 дүгээр сарын 11-ний өдрийн яаралтай хуралдаанаар Брекситийн хугацааг 10 дугаар сарын 31-ний өдөр болгон хойшлуулсан байна.
Тереза Мэй мухардмал байдлаас гарах шинэ төлөвлөгөө боловсруулж байна | ||
Үзсэн: 617 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.