Шууд Chart

БНХАУ хуучин автомашинаа экспортолно

2019-05-09 15:50:53

Урд хөрш өмнө нь ашиглаж байсан, хуучин тээврийн хэрэгсэл, суудлын автомашиныг экспортлох болсон талаар тус улсын CCTV мэдээллээ. Тухайлбал, эхний ээлжинд Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг 10 хот, мужийн хэмжээнд хуучин машины экспортыг зөвшөөрөхөөр төлөвлөжээ. Энэ сарын 5-наас албан ёсоор хэрэгжиж эхэлсэн уг зөвшөөрлийн дагуу гадагш нийлүүлэхээр төлөвлөж буй хуучин автомашинд техникийн үзлэг хийн,  аюулгүй байдлын хяналтад оруулж, зөвшөөрөл олгох журам үйлчлэх юм байна.

Мөн хуучин автомашины худалдааны орчинг сайжруулах, гаалийн татвар, хураамжийг нарийвчлан тогтоох ажил хийхээр болжээ.

Сонирхуулахад,

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ хуучин автомашинаа экспортолно  
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй