УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Дархан сумын “Малчдын зөвлөгөөн-2019” арга хэмжээнд оролцсон. Энэ үеэр Хөдөө орон нутгийн иргэдэд тулгамдаж буй гол асуудлын нэг нь малын хулгай болоод байна. Туслах малчнаа сонгохдоо хайхрамжгүй ханддаг, малаа алдсан даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй хугацаа алддаг, малын зүсээ сайн мэддэггүй, малчдын хараа хяналт сул байдаг зэрэг нь мал хулгайлах гэмт хэрэг гарахад нөлөөлдөг гэдгийг цагдаагийн байгууллагынхан хэлж байв.
Мөн мал хулгайлсан гэмт этгээдэд оногдуулах ялын бодлого хэт сул байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг өөгшүүлэх нэг хэлбэр болоод байгаа учраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгахыг малчид УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс хүсэж байлаа. Нэг ишиг хулгайлсан ч гэмт хэрэг.
Гэтэл одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиарбусдын малыг хулгайлсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан нь хэтэрхий хөнгөн байна. Харин 24 бог, 8 бодоос дээш малыг “олон тооны мал” гэж тооцон 2-8 жилийн хорих ял оногдуулахаар заасан нь малчдын эрхийг зөрчиж байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд ялаа эдэлж гарч ирээд дахин мал хулгайлдаг байна.
Мал хулгайлсан этгээдүүд ихэвчлэн хулгайлсан малаа махалж зардаг байна. Иймд орон нутгийн цагдаагийн байгууллагаас тээврийн хэрэгслүүдийг хянах, бүртгэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Мөн мал эмнэлгийн гэрчилгээний гарал үүслийн системийн цахимжуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Ингэснээр гарал үүслийн бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй болж, мал хулгайлах гэмт хэрэг 80 гаруй хувиар буурна гэж тооцжээ. Түүнчлэн сум бүрт “бой” байгуулбал хяналт сайжрах боломжтойг ч иргэд хэлж байлаа.
| Мал хулгайлах гэмт хэргийн ялыг чангатгах шаардлагатай гэв | ||
| Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.