Шууд Chart

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна

2019-06-10 13:06:50

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 46 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2019 оны зургаадугаар сарын 9-21-ний өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. 

Энэхүү ажлын хэсгийн зорилго нь орон нутаг дахь төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчилан таниулах, “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд орон нутагт сургалт зохион байгуулж яваа юм.

Энэ удаа Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Төрийн албаны зөвлөлийн мэргэжилтэн Г.Нансалмаа, Төрийн албаны зөвлөлийн референт М.Алтанбагана нарын ажлын хэсэг манай аймагт өнөөдрөөс эхлэн ажиллаж байна.

“Уурхайчин” соёлын ордонд нутгийн захиргааны байгууллагуудын дарга, ажилтан, алба хаагч нарт “Төрийн албаны шинэчлэл, бодлогын үзэл баримтлал”-ын талаарх сургалт эхэллээ. Тус арга хэмжээг нээж Орхон аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Соёлчхүү үг хэлэв.

Тус сургалтын хүрээнд “Төрийн албаны шинэчлэл”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх журам”, “Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ноогдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт” болон бусад сэдвүүдээр ярилцаж байна.

Монгол Улсын Төрийн албаны Завлөлийн ажлын хэсэг иргэдээс судалгаа авч, зарим нэг төрийн байгууллагуудаар орж ажиллах юм.

Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ


Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж байна  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй