
Азийн триатлоны холбооны (ASTC) конгресс өчигдөр БНСУ-ын Гёнжү хотноо хуралдаж, ажлын тайлан төлөвлөгөөгөө ярилцаж, Азийн триатлоныг удирдах шинэ бүрэлдэхүүнийг сонгожээ.
Ийнхүү ерөнхийлөгчөөрөө БНСУ-ын Жастин Пак, дэд ерөнхийлөгчөөрөө Тайландын Вижит Ситтинавин, Энэтхэгийн Ракеш Гупта, ерөнхий нарийн бичгийн даргаар Японы Шин Оцүка нарыг сонгосон байна.
Мөн комисс, хороодын бүрэлдэхүүний сонгуульд Монголын гурван төлөөлөгч ялалт байгуулж ирэх дөрвөн жилд Азийн триатлоны холбоонд ажиллахаар болжээ.
Үүнд:
- МТРХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Хөгжлийн хорооны гишүүнээр
-"Ironman" клубийн захирал, дасгалжуулагч Э.Уянга Эмэгтэйчүүдийн комиссын гишүүнээр
-Олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүнээр сонгогдсон байна.
Д.Жаргалсайхан, Э.Уянга, Б.Цагаанбаатар нар Азийн триатлоны холбоонд ажиллана | ||
Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.