Шууд Chart

Зуны үдэш зурагтаас "уях" "Хамгийн азтай үе" (Улаан хивсний ёслол)

2019-06-25 12:01:08

Дээрх телевизийн олон ангит бүтээлийн нээлтийн үеэр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал, "Хамгийн азтай үе" олон ангит киноны Ерөнхий продюсер Л.Нинжжамц “МҮОНРТ-ийн 14 дэх олон ангит киноны нээлтийг хийж буйдаа туйлын их баяртай байна. Энэ бүтээл залуусын амьдрал, хайр дурлалын олон өнгийг өгүүлнэ. Мөн энэ бүтээлээр дамжуулж орчин залуусын амьдралын хэв маяг, хэмнэлийг үзэгчдэд хүргэх юм. Энэ бүтээлд тоглосон, бүтээсэн уран бүтээлчид болон MNB-ийн хамт олондоо бүх үзэгчдийнхээ өмнөөс халуун баяр хүргэж байна. "Хамгийн азтай үе" олон ангит кино МҮОНРТ-ийн бүтээсэн олон бүтээлийн нэгэн адил хүндтэй хойморт заларч, үзэгчдийн мэлмийг сонорыг мялаахад бэлэн болжээ. МҮОНРТ үзэгч олон та бүгдийн олгосон санхүүжилтээр Монгол Улсынхаа урлаг соёл, телевизийн контентын хөтөлбөрийг хөгжүүлж, эх орондоо цаашдаа олон улсад гаргах сайхан ажил хийдэгтээ туйлын баяртай байдаг. Киноны бүх уран бүтээлчдэд болон МҮОНРТ-ийн арын албаны хамт олондоо халуун баяр хүргэе” гэсэн юм.

Тус бүтээлийн улаан хивсний ёслолын үеэр уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонслоо.

МҮОНРТ-ийн дэд захирал, "Хамгийн азтай үе" олон ангит киноны продюсер Г.Гэрэл “Кино уран бүтээл маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Продюсерын баг, кино уран бүтээлчдийн баг, жүжигчдийн багаас 40 гаруй уран бүтээлч нээлтэнд ирсэн байна. Ард нь маш олон уран бүтээлч бий. Телевизүүдийн болон кино уран бүтээлчид, студийн хооронд гүүр болдог, киногоо зах зээлд нийлүүлэхэд асар их тус дэм болдог “Номадиа пикчерс”-ийн хамт олонд баярлалаа гэж хэлье. МҮОНРТ өөрийн гэсэн хөтөлбөрийн бодлоготой. Олон нийтийн радио, телевизийн тухай хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Манай хөтөлбөрийн бодлого үзэгчдийг байлдан дагуулах, соён гэгээрүүлэх, урлаг соёлын үйл ажиллагааг сурталчлах зэрэг олон чиг үүрэг хүлээдэг. “Хамгийн азтай үе” кино ч мөн адил манай хөтөлбөрийн бодлогын дагуу бичигдсэн зохиолоор бүтсэн кино” хэмээлээ.

“Юнител” компанийн Контент продюсингийн хэлтсийн менежер, "Хамгийн азтай үе" олон ангит киноны продюсер Б.Наранбат ““Номадиа пикчерс” “МҮОНРТ-тэй хамтран хийсэн дэлгэцийн олон ангит хоёр дахь уран бүтээлээ өлгийдөж авч байна. Өмнө нь “Хавар” 16 ангитай бүтээл хийж байсан. Бидний хамтран бүтээсэн кино залууст чиглэсэн өнгөлөг, орчин үеийн залуус тулгарч буй асуудлыг хөндсөн, залуус өөрсдийгөө болон алдаагаа олж, харж болох гэгээлэг бүтээл байдаг” гэлээ.

Н.Байгал: Хайр хэр хүчтэй зэвсэг вэ гэдгийг харуулсан

“Сарны нулимс”, “Амьдрал чиний төлөө”, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Хамгийн азтай үе” олон ангит киноны ерөнхий найруулагч Н.Байгалаас цөөн асуултад хариулт авлаа.

-“Хамгийн азтай үе” таны өмнөх бүтээлүүдээс юугаараа өөр вэ?

-Киноны гол дүрүүд 20-21 насныхан. Гэтэл энэ насныхан буюу шинэ үеийн үзэгчид гадны контентууд үзсээр байгаад баргийн юмыг тоохооргүй болсон. Тэгэхээр киноны маань агуулга хэчнээн сайхан байгаад ч гоё ганган хийхгүй бол энэ насныхны анхаарлыг төдийлөн сайн татаж чадахгүй. Тиймээс маш гоё, ганган хийхийг зорьсон.

Мөн энэ бүтээлд маань орчин үеийн залуусын хандлага, харилцаа, хоёр гүүрний наад, цаад талын амьдрал, хоёр өөр орчинд өссөн хүүхдүүд хэрхэн бие биенээ олж найзалж байгаа талаар өгүүлнэ. Гэр хороололд өсч амьдралын хатуу хөтүүг үзсэн хүүхэд бэлэн зүйл дээр торнисон хүүхдийг хэрхэн хайр сэтгэлээрээ өөрчилж байна, хайр гэдэг зүйл хэр хүчтэй зэвсэг вэ гэдгийг харуулсан. Цамаан, амьдралын хатуу хөтүүг мэдэхгүй хүү хайр сэтгэлд хөтлөгдөж, үзэл бодлоо өөрчилж байгааг харах болно.

-Энэ бүтээлээрээ үзэгчдэд ямар “мессэж” өгөхийг хүссэн бэ?

-Бие биенээ хүндлэх, хүн хоорондын болоод сэтгэлгээний харилцаа. Зам харилцааны асуудал гээд олон зүйлийг хөндсөн. Бүх юмны эхлэл бол харилцаа. Чи яаж харилцана, чиний харилцаанаас миний харилцаа бий болдог. Тиймээс бүх зүйл харилцаан дээр тогтдог учир ёс заншил, харилцааг энэ бүтээлээрээ голчилно. Өдгөө олон монгол хүн гадны орон руу явж байна. Тэднээс зарим нь ирэхгүй байна. Ирсэн нэг нь эх орноо өөр өнцгөөс харж, бахархаж эсвэл харамсаж халагладаг. Зарим нэг нь муулж байна. Энэ бүхнээс тухайн хүний сэтгэлийн харилцаа урган гарч байгаа. Монгол хүн хаана ч л байсан монголоороо л үлддэг. АНУ-д очоод бүрэн дүүрэн америк хүн болж чадахгүй. Энэ бүгдийг өгүүлэхийг хичээсэн.

Ерөнхий зураглаач Ө.Пүрэвсүрэн: “Би өмнө нь МҮОНРТ-ийн “Нарны жим”, “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд хоёрдугаар зураглаачаар ажилласан. “Хамгийн азтай үе” бүтээлд ерөнхий зураглаачаар ажилласан даа маш их баяртай байна. Миний МҮОНРТ-д ороод ажилласан гурав дахь уран бүтээл. Би Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуулийг Отгонтэнгэр, Энхдорж багшийн удирдлага дор зураглаач мэргэжлээр төгссөн. 2004 онд МҮОНРТ-ийн босгоор алхаж орсон. Бурхан болсон ахынхаа ажлыг өвлөж аваад 15 дахь жилдээ энэ сайхан байгууллагад ажиллаж байна” гэв.

Болдын дүрд тоглохын тулд нэг сарын хугацаанд долоон кг турсан

Жүжигчин Г.Маргад: “Кино багийнхантайгаа сүүлийн гурван сар уулзаагүй. Киноныхоо нээлтээр бөөндөө уулзсан чинь үнэхээр сайхан байна. Энэ бүтээл миний дүр бүтээсэн анхны кино. Тиймээс кино багтаа багтаад мэдэрсэн бүх мэдрэмж надад анхных, шинэ гэж хэлж болно. Олон ангит кино телевизээр гарахад дэлгэцэнд 10 гаруй хүн л гардаг бол ард нь хэдэн арван хүн тэр бүтээлийн төлөө нэг гэр бүл болж ажилладгийг олж харсан. Телевизийн олон ангит кино гэдэг бол асар том төсөл. Би Бээжин хотын Технологийн их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын ангид сурч байгаа. Багаасаа л урлагт хайртай, татагддаг байлаа. Оюутан байхдаа амьд хөгжмийн хамтлагийн гишүүн байсан. “Хамгийн азтай үе” киноны дүрийн сонгон шалгаруулалт зарлагдахад нь мэдсэн даруйдаа оролцсон. Болдын дүр инженер технологийн мэдлэгтэй, гитар тоглодог, усан сэлэлтээр хичээллэдэг гэдгийг анх уншаад надад зориулаад биччихсэн юм шиг санагдсан. Шалгаруулалтад амжилттай оролцож тэнцсэн. Тухайн үед би 83 кг байсан. Зураг авалтын эхлэхийн өмнө жингээ хасах даалгавар өгсөн. Би нэг сарын дотор долоон кг хассан. Кино маань бэлэн болоод нээлтээ хийж буй энэ мөчид эргээд бодоход кино багтай, энэ уран бүтээлтэй холбоотой бүх дурсамж минь маш нандин, сайхан санагдаж байна” гэлээ.

Амьдралын гараагаа эхлэх хамгийн азтай үеийн тухай өгүүлсэн кино

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Гэрэлсүх: “Өнөөдөр уран бүтээлчид бидний хувьд “Хамгийн азтай үе” болж байна. Аливаа кино баг хамтран ажиллахдаа маш урт цаг хугацааг хамтдаа туулдаг. Харин үзэгч олонд киногоо хүргэх мөч тулж иржээ. “Хамгийн азтай үе” киноны эхний анги цацагдаж буйд баяртай байна. Миний хувьд энэ олон ангит бүтээлээс олзуурхаж буй олон зүйлийн нэг нь киноны нэр. Хамгийн азтай, хамгийн жаргалтай, хамгийн чухал үеийн тухай өгүүлсэн кино. Миний хувьд гол дүр Болдын аавын дүрд ажиллалаа. Кино эхлэхэд Болд эх орондоо амьдрахаар гадаадаас Монголд  ирдэг. Түүнчлэн хостой болох өөрийн амьдралын гараагаа эхлэх үеийг харуулдаг. Энэ мөч бол хүүхдийн болон эцэг, эхчүүдийн хувьд хамгийн нандин цаг мөч. Мөн үр хүүхэд нь хаана ямар ажил эрхлэх, хэнтэй нөхөрлөх, амьдралын гараагаа хэрхэн эхлэх зэрэг хамгийн азтай үеийн тухай өгүүлнэ. Тиймээс үзэгчид гэр бүлийн азтай агшин хэзээ тохиодог, яагаад тухайн цаг мөчийг хамгийн азтайд тооцож болохыг энэ бүтээлээс үзэх биз ээ” гэсэн юм.

Жүжигчин Б.Азжаргал: “Би “Их засаг” олон улсын их сургуулийн Кино драмын жүжигчний ангийг 2017 онд төгссөн. “Хамгийн азтай үе” бүтээлд Хулангийн дүрд ажилласан. Өмнө нь найруулагч Байгалаа эгчтэй “Бүсгүйчүүд хайрыг хүснэ” телевизийн олон ангит кинонд хамтарч ажиллаж байсан. “Хамгийн азтай үе” маш гэгээлэг кино. Харин киноны бараан хэсэг нь Хулангийн дүр. Хувь хүнээс минь бол эсрэг дүр. Намайг сонгож, Хулангийн дүрээ итгэж хүлээлгэж өгсөн ерөнхий найруулагчдаа болонМҮОНРТ-ийн удирдлагуудад баярлалаа” гэлээ.

“Хэцүү анги”-ийнхан 10 жилийн дараа “Хамгийн азтай үе” киногоор айл бүрийн “хоймор”-т зочилно

Жүжигчин И.Төмөрхуяг: “Би 2009 онд ахлах ангийн сурагч байхдаа Үндэсний телевизийн “Хэцүү анги” бүтээлд сурагчийн дүр бүтээсэн. Тухайн үеэс л кино урлагт эргэлт буцалтгүй татагдаж орсон. Тэр мөчөөс хойш арван жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд СУИС-ийг найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн. Хэд хэдэн кино уран бүтээлд ажилласан. Мөн “Хэцүү анги” олон ангит кинонд хамт тоглосон хоёр найзтайгаа нийлээд “Мааз” хамтлагаа 2012 онд байгуулсан. Тэгвэл арван жилийн дараа МҮОНРТ-ийн бүтээлд ахин тоглож, туслах дүр бүтээж байгаадаа маш баяртай байна. Кино багийнхаа бүх хамт олонд халуун баяр хүргэе. Асар олон уран бүтээлч бүх сэтгэл зүрхээ зориулж бүтээсэн “Хамгийн азтай үе” олон ангит киног үзэгчид шимтэн үзэх байх. Энэ зун үзэгчдийг зурагтаас нь “уях” сайхан бүтээл мэндэлж байна” гэв.

Жүжигчин Р.Сүхболд: “МҮОНРТ-ийн уран бүтээлчид болон кино багийн хамт олондоо баяр хүргэхийн ялдамд баярлалаа гэж хэлмээр байна. “Хамгийн азтай үе” кинонд “Хэцүү анги”-д цуг тоглосон хамтлагийнхаа Төмөрөө (И.Төмөрхуяг) найзтайгаа хамт ажиллаа. Бид хоёр үзэгчдэд аль болох тасралтгүй инээд бэлэглэх, хөгжилтэй дүр бүтээсэн. Мөн манай хамтлагийн Минжээ “Хамгийн азтай үе” киноны дууг дуулсан” хэмээв.

Энэ өдөр миний амьдралын хамгийн азтай үе

СУИС-ийн оюутан Т.Бишрэлт: “Өнөөдөр(өчигдөр) үнэхээр гайхалтай өдөр, хамгийн азтай үе байна. Кино бүтэх хугацаандаа кино багийнхан нэг гэр бүл болдог. Тэгвэл гурван сар гаруй хугацаанд уулзаагүй гэр бүлийнхэнтэй уулзлаа. Маш их баяртай байгаа ч үл ялиг гуниг төрж байна. Яагаад гэвэл бид нэг үдэш уулзаад, хамт баярлаад тарна. Цаашдаа хувь хувийнхаа ажлыг хийх учраас өмнөх шигээ цуглаж хамт байхгүй.

Би Төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар багшийн удирдлага дор СУИС-ийн жүжигчний ангийн төгсөх курст сурдаг. Оюутан байх хугацаандаа цөөн хэдэн кинонд туслах дүр бүтээсэн. Хараахан нээлтээ хийгээгүй байгаа. “Хамгийн азтай үе” миний дүр бүтээж буй анхны олон ангит кино. Мөн анх удаа эмэгтэй найруулагч, уран бүтээлчдийн удирдлага дор ажилласнаараа маш сонин содон бүтээл санагдсан. Би Ирмүүний дүрийг бүтээсэн. Ирмүүн миний хувь хүний зан чанараас тэс өөр дүр л дээ. Өөрөө ямар нэг шийдвэр гаргаж, чаддаггүй дандаа бусдаас асуудаг. Толгой мэдээд ямар нэг алхам хийж, урагшилж чаддаггүй залууд тоглосон. Анх кино зохиолтой танилцахад тухайн дүрээ яг сайн ойлгож чадахгүй байсан. Яваандаа маш сайн бодож, бэлдэж дүрээ бүтээсэн” гэлээ.











































































































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зуны үдэш зурагтаас "уях" "Хамгийн азтай үе" (Улаан хивсний ёслол)  
Үзсэн: 10881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-03-07 18:12
Setgel hodlogson saihan gegeeleg kino bnle 2r bvlgiig tesen ydan hvleej bn
Зочин [127.0.0.xxx] 2020-03-06 21:31
2 бүлгийг гаргавал их үзүүштэй шүү цааш залуучуудын амьдрал хэрхэн өрнөх бол гэсэн хүлээлт их байгаа
Зочин [127.0.0.xxx] 2019-07-04 23:17
Азтайзаяа нь яасан юм бол харагдахгүй бна ч дээ
hhh [127.0.0.xxx] 2019-07-06 17:44
oop xotod supdag ipj chadagui
Зочин [127.0.0.xxx] 2019-07-03 21:46
Zochin [127.0.0.xxx] 2019-06-30 09:40
Amraa Nomadiatai hamtraad iim kino hiisen yumuu bas Ardiin Nam uu
Zochin [127.0.0.xxx] 2019-06-30 09:35
Haltaruud
Zochin [127.0.0.xxx] 2019-06-30 09:33
Nomadiagaar hudlaa zahialgatai kino hiilguuleed heniig doromjiloh geed iim novshiin yum hiilgeed baina tsaana ni Ardiin nam bainauu ainn
Зочин [127.0.0.xxx] 2019-06-26 13:57
Orchin ueiin zaluuchuudiin amidral, niigemd huluu olohod tulgarch baigaa berhsheel, uur uur orchind usuj tornison hariltsan adilgui ch gesen edgeer ontslogiig hundetgen huleej avah zaluuchuudiin uhamsar, setgelgeenii uurchlultiig haruulsan huurhun buteel boljee. Zaluuchuuddaa amjilt husye.

Бидэнтэй нэгдээрэй