Шууд Chart

Энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгонo

2014-02-24 15:49:55

Монголын Залуучуудын Холбоо 2013 онд Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү хөтөлбөрийн гол зохион байгуулагч буюу гүйцэтгэгчээр Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажилласан бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлсэн юм.

Өнгөрсөн жил “Сумын залуус” төсөлд оюутан залуучууд идэвхи санаачилга гарган оролцож, 21 аймгийн 330 суманд нийтдээ 1200 гаруй залуус эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээг үзүүлэн ажилласан байна. Мөн “Ажлын гараа” төсөлд 420 гаруй залуус хамрагдаж, 21 аймагт бүтээн байгуулалтын ажилд оролцжээ. Түүнчлэн ҮХААЯ, Улсын ургацын комисстой хамтраад намрын ургац хураалтын ажилд 500 гаруй оюутан залуусыг ажиллуулсан бол “Цагийн ажил” төслөөр 1000 гаруй залууг цагийн болон түр, байнгын ажилд зуучилсан байна.

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийнхөө чуулга уулзалтыг 2013 оны 10 дугаар сарын 26-нд “Төрийн ордон”-д хийсэн. Уг уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар оролцож уг төсөл, хөтөлбөрүүд оюутан, залуучуудад хүрсэн далайцтай, өргөн цар хүрээг хамарсан үйл ажиллагаа болсныг цохон тэмдэглээд, 2014 онд 10000 залууг дэмжиж, ажилтай, орлоготой болгоё гэдэг санал, санаачилга гаргасан байна.

Тиймээс энэ он гарснаар “Бүтээн байгуулалт-2014”, “Сумын залуус” зэрэг төслүүдийн хүрээнд залуусыг бүртгэж байна. Мөн дээрх төслүүдтэй холбогдуулаад 2014 оны нэгдүгээр сарын 21-нд www.myjob.mn сайтыг ашиглалтад оруулж, оюутан залуусыг онлайнаар бүртгэж, ажилд зуучилж эхлээд байгаа юм байна.

Түүнчлэн МЗХ нь 21 аймаг, есөн дүүрэгт өөрсдийн салбар холбоодтой бөгөөд эдгээр холбоодоор дамжуулж бүртгэл явуулж байгаа ажээ.
 


Энэ онд 10 мянган залууг ажилтай, орлоготой болгонo  
Үзсэн: 2063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-24 16:20
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй