Шууд Chart

Өвөрмонголын нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

2013-07-09 07:16:03

Монголын Залуучуудын Холбооны урилгаар ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдагчид болон урлаг соёлын одууд энэ сарын 08-наас 12-ны хооронд албан ёсны айлчлал хийж байгаа юм байна. “Хамтын баяр, хамтын хөгжил” айлчлалын хүрээнд 2 орны залуучуудын байгууллага бие биетэйгээ танилцах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх зорилгын дор хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ сарын 09-нд буюу маргааш 14 цагт ӨМӨЗО-ны Залуучуудын Холбооны төлөөлөгчид МЗХ-нд зочилж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, орой нь 20:00 цагт 2 орны залуучуудын найрамдлын урлагийн тоглолтыг Соёлын төв өргөөнд үнэ төлбөргүй зохион байгуулах, түүнчлэн айлчлалын баг бүрэлдэхүүн УБ хоттой танилцах “City tour” аялал хийж, Үндэсний их баяр наадмыг үзэж сонирхох гэнэ. Мөн албан ёсны айлчлалын хүрээнд 7-р сарын 10-нд МЗХ-ны төв байранд 10-17 цагийн хооронд ӨМӨЗО-ны уламжлалт анагаах ухааны нарийн мэргэжлийн өндөр ур чадвартай Нагунбилэг, Насандалай нарын 12 эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийх юм байна. ӨМӨЗО-ны айлчлалын баг бүрэлдэхүүнд Залуучуудын Холбооны төлөөлөгчид, төр засгийн томоохон удирдлагууд зэрэг 46 хүн, урлаг соёлын 25 уран сайханчид, эрүүл мэндийн үзлэг хийх нарийн мэргэжлийн 12 эмч нар ирж байгаа ажээ.
 


Өвөрмонголын нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй