
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрийг тэмдэглэж байхаар болсон бөгөөд 2009 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар энэ өдөр Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд цэргийн ёслолын жагсаал хийдэг уламжлалтай болсон.
Цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа болон Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад эрхэм болон иргэд, жуулчид үзэж сонирхлоо.
Түүнчлэн
. Үүнээс зэвсэгт хүчнийг төлөөлөн ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, ҮХБИС, Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд оролцсон бөгөөд энэхүү цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командаллаа. Харин Жанжин тугийн чиглүүлэгчээр ЗХЖШ-ын Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Х.Даваацэрэн, тугчаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, туг хамгаалагчаар ЗХЖШ-ын Бодлого, стратеги, төлөвлөлтийн газрын орлогч дарга, хурандаа Х.Уламбаяр, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Ц.Батсайхан нар томилогдсон.Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах зэрэг дээрх ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улс Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан. Харин өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулсан билээ.
































































Цэргийн ёслолын жагсаалд 2000 гаруй алба хаагч оролцлоо (фото) | ||
Үзсэн: 3193 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.