
Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын барилдаанд Улсын аварга 6, Улсын арслан 8, Улсын гарьд 6, Улсын заан 9, Улсын харцага 16, Улсын начин 48 бөх зодоглож байна. Мөн аймгийн арслан 115, аймгийн заан 25, аймгийн харцага 37, аймгийн начин 80, залуу бөх 162 барилдана.
Нэгийн давааны оноолтоос танилцуулбал, Дархан аварга Г.Өсөхбаяр залуу бөх Г.Азбилэгтэй, Улсын аварга О.Балжинням залуу бөх М.Дамбажамцтай, Улсын аварга Ч.Санжаадамба залуу бөх Т.Чойсүрэндоржтой, Улсын аварга Г.Эрхэмбаяр залуу бөх Б.Цэндтэй, Улсын аварга Н.Батсуурь залуу бөх Л.Мягмартай, Улсын аварга С.Мөнхбат залуу бөх Н.Ганбаттай тус тус учраа таарчээ.
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.