Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, ил задгай худалдааг зогсоох захирамжий дагуу дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй газар жимс, хуушуур борлуулж байгаа зөрчлийг арилгах ажлын хэсэг гурван өдөр дүүргийн Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Цагдаагийн I, II хэлтэс, Замын цагдаагийн тасаг хамтран шалгалт хийлээ.
Шалгалтын явцад зөвшөөрөлгүй ил задгай худалдаа буюу жимс жимсгэнэ, шорлог, хуушуур борлуулж байгаа цэгүүдийг хамруулж холбогдох арга хэмжээг авч, хууль дүрмийг сахиулан ажилласан байна.
Худалдаа, үйлчилгээний хэлтсээс ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж байгаа хуушуур, хоол хүнс болон эрүүл ахуйн бичиггүй жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна
Уг шалгалтын гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үйл ажиллагаа явуулж, нийтийн эзэмшлийн зам даргуу ил задгай гар дээрээс жимс, хуушуур зарж борлуулж байгаа зөрчлийг арилгах, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэхэд оршино.
| Зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн зарахыг хориглолоо | ||
| Үзсэн: 1289 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.