Шууд Chart

“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” үзэсгэлэн нээгджээ

2014-02-26 09:13:57

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн түүхэн үйл явдлыг харуулсан “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын үндэсний түүхийн музейд нээгджээ.

Үзэсгэлэнг анх 2013 онд Энхийг сахиулагчдын 10 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны гэрэл зурагчин МУСТА Ц.Баярсайхан санаачлан зохион байгуулж, Монгол Улсын бүх аймаг, тэдгээрт байрлаж буй Зэвсэгт хүчний найман  анги, холбооны 10 салбар, хилийн цэргийн отрядууд, Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбарууд, БХИС- д тус тус дэглэн  нийт 32000 гаруй үзэгч олны хүртээл болгосон бөгөөд анх удаа нийслэл хотноо олон түмэнд дэлгэн сонирхуулж байгаа нь энэ ажээ.
 
Үзэсгэлэнд НҮБ-ын энхийг дэмжих болон Олон улсын 14 ажиллагаанд оролцсон Монгол Улсын Зэвсэгт Хүчний цэргийн алба хаагч цэргийн ажиглагч, штабын офицеруудын гүйцэтгэсэн үүрэг, “Иракийн эрх чөлөө”, Афганистан дахь АНУ-ын тэргүүлсэн олон үндэстний “Тогтвортой эрх чөлөө”, “Нисдэг тэрэгний засварын хөдөлгөөнт баг”, Косово, Сьерра-Леон, Чад болон ТАБНУ, Хойд, Өмнөд Судан Улс дахь ажиллагаануудад цэргийн багуудын үүрэг гүйцэтгэсэн байдал зэрэг цэргийн сэтгүүлчдийн авсан 200 гаруй түүхэн баримтат, сонирхолтой гэрэл зургуудыг дэлгэжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” үзэсгэлэн нээгджээ  
Үзсэн: 1424 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй