Шууд Chart

Манай улс агаарын ачаа тээвэр хийхээр боллоо

2014-02-26 15:02:16

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн яамнаас улсын нутаг дэвсгэрийн газар зүйн онцлог, байршлын давуу тал, зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээнд тулгуурлан агаарын ачаа тээврийг бүх талаар дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа.

Энэхүү бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “дэмжлэг үзүүлснээр агаарын ачаа тээврийн анхны компани “АIRCARGO MONGOLIA” үүдээ нээлээ. Тус компани “Airbus A 300-600” агаарын хөлгөөр ачаа тээврийн нислэг хийх бөгөөд салбарын яамнаас олгосон томилгооны дагуу тогтмол болон захиалгат нислэг хийх юм. Тодруулбал, ОХУ-ын Новосибирьск, Иркутск, ХБНГУ-ын Бонн хот, БНХАУ-ын Тяньжин, Шанхай, Өрөмч хотуудад тогтмол нислэгийг цагийн хуваарийн дагуу үйлдэх юм. Харин Ази, Европын хотуудад энэ сарын 25-наас захиалгат нислэгийг хийж эхлэх нь.

“Airbus A300-600” агаарын хөлөг нь биетэй, 300-400 м3 багтаамжтай, буухгүйгээр 7540 км замыг туулж, нэг дор 45-50 тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай аж. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, далайд гарцгүй манай орны хувьд агаарын ачаа тээврийн салбар нь олон улсад өрсөлдөх чадвартай болохын эхлэл ийн тавигдлаа.


Манай улс агаарын ачаа тээвэр хийхээр боллоо  
Үзсэн: 1897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй