Шууд Chart

Автомашины улсын дугаарын “УАА” шинэ серийг өнөөдрөөс олгоно

2019-07-24 09:35:19

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тээврийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр хэд хэдэн ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг нь тээврийн хэрэгслийн бүртгэл, дугаар олгохтой холбоотой үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болгохоор болжээ. Тус үйлдвэрийн газраас тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар  дамжуулан  иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд энэхүү цахим системийг нэвтрүүлснээр “дугаарын наймаа” гэгдэх хууль бус явдлыг таслан зогсоох ач холбогдолтой гэдгийг АТҮТ-ийн захирал Б.Гүрсоронзон хэллээ.

  УАА серийг шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд https://burtgel.transdep.mn/ -аас нээлттэйгээр сонгох боломжтой

Энэ оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд нийт 1003922 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 2019 онд шинээр бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл 57568 байгаа нь өмнөх оны  мөн үеийнхээс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. 2012 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарын сери шинээр  олгогдоогүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 50 серийн 499950 дугаар байдгаас өнөөдрийн байдлаар тээврийн хэрэгсэлд олгох дугаарын хомсдол үүсээд байгаа аж.

Иймд нийслэл хотод олгогдох дугаарын нөөц дууссантай холбоотой шинээр улсын дугаарын сери болох .
 
Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгоно.
Энэхүү серийг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгох бөгөөд https://burtgel.transdep.mn/ цахим хуудсаар нэвтэрч, автомашиныхаа дугаарыг нээлттэйгээр сонгох боломж ийнхүү бүрдэж байна.

АТҮТ-өөс Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран олон нийтийн сүлжээнд “улсын дугаар авна, зарна” гэсэн 7 бүлгэмийг хааж улсын дугаар наймаалцахтай холбоотой үйл ажиллагааг таслан зогсоосон бөгөөд цаашид тээврийн хэрэгслийн  бүртгэлийн үйл ажиллагаанд иргэний хурууны хээг уншуулан бүртгэл хийхээр ажиллаж байгаа аж.

Ингэснээр тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болж, зөрчил дутагдал, залилан зэрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж иргэдэд хүндрэл, чирэгдэл учрахгүй байх давуу тал бүрдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.


Автомашины улсын дугаарын “УАА” шинэ серийг өнөөдрөөс олгоно   
Үзсэн: 8957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй