Шууд Chart

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо

2019-07-30 09:24:24

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм.

Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явж байна.


Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлахаар эх орноосоо мордлоо  
Үзсэн: 1615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 10:29
МҮОНТ -ээс ямар будлиулагч нь дагалдаж, төсвийн хөрөнгийг үрэхээр зорьсон бол. Ирсэн мэдээгээ хяналгүй нэвтрүүлдэг тэр олон продюсер, ахлах редактор нэртэй хоолны савнуудаа цөөлж, нэвтрүүлгийн чанараа дээшлүүлэх хэрэгтэй ш дээ. Мунхангуудыг хуурч байгаа мэт шогийн нэвтрүүлэг гаргадгаа болих хэрэгтэй. БНХАУ -д Ерөнхийлөгчийг дагаж явж Монголын нэрийг гутаасан сэтгүүлчээрээ ядаж томилолтын зардлыг төлүүлж, алдааг нь олон нийтйин өмнө өөрөө нь хүлээлгэх хэрэгтэй.

Бидэнтэй нэгдээрэй