Шууд Chart

Аймаг, цэргийн цолтой дараах бөхчүүд Улсын начин цолын төлөө барилдахаар болоод байна

2026-07-12 10:56:36

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд аймаг, цэргийн цолтой дараах бөхчүүд учраагаа өвдөг шороодуулж, Улсын начин цолын төлөө барилдахаар болоод байна.

Үүнд: 

  1. Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, Аймгийн начин Б.Сундуйжав Улсын аварга О.Хангайг,
  2. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, цэргийн заан Б.Гончигсүрэн Улсын арслан Ц.Бямба-Отгоныг,
  3. Архангай аймгийн Чулуут сумын харьяат, аймгийн арслан Б.Шаравдорж Улсын заан Б.Пүрэвсайханыг,
  4. Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан М.Баяржавхлан Улсын харцага Б.Зоригтбаатарыг,
  5. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан М.Гантулга Улсын харцага Ш.Пүрэвгарьдгийг,
  6. Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн арслан М.Эрхэмбаяр Улсын харцага Х.Гантулгыг,
  7. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Х.Чойжилсүрэн Улсын харцага М.Бэлгүтэйг,
  8. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Ж.Жавхлан Улсын начин Б.Бадамсүрэнг,Дундговь аймгийн 
  9. Ховд аймгийн Манхан сумын харьяат, аймгийн арслан Б.Даваадалай Улсын начин Б.Чимэдванданг,
  10. Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан А.Нармандах Улсын начин Г.Ганжадыг,
  11. Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэн Улсын начин Д.Тамирыг,
  12. Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Б.Бат-Эрдэнэ Улсын начин Б.Даваа-Очирыг,
  13. Архангай аймгийн Тариат сумын харьяат, аймгийн арслан Ө.Батсуурь Улсын начин Т.Дүгэрдоржийг, 
  14. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн арслан Х.Наранбаяр Улсын начин У.Сандагдоржийг,
  15. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, цэргийн арслан Г.Жамбалдорж Улсын начин О.Цэцэцэнгэлийг,
  16. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн арслан М.Дүүрэнсаран Улсын начин О.Түмэнг,
  17. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын харьяат, аймгийн арслан Е.Көптилек Улсын начин Л.Отгонбаатарыг,
  18. Ховд аймгийн Чандмаь сумын харьяат, аймгийн арслан У.Батцоож, аймгийн арслан Б.Бадралыг,
  19. Өмнөговь аймгийн Гурвантэс  сумын харьяат, Б.Баянсүх Улсын начин М.Бямбадоржийг,
  20. Хөвсгөл аймгийн бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав Улсын начин Д.Төрболдыг,
  21. Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Б.Өсөхбаяр аймгийн арслан Х.Энхчулууныг,
  22. Хэнтий аймгийн ӨМнөдэлгэр сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанцоож аймгийн арслан Б.Отгонбаатарыг,
  23. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Э.Мөнхбаатар аймгийн арслан Д.Буянтыг,
  24. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн арслан Б.Номиндалай аймгийн арслан Э.Дашдэмбэрэлийг,
  25. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн арслан Г.Төрмөнх аймгийн арслан М.Төрбатыг,
  26. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Н.Амгаланбаатар аймгийн арслан А.Эрдэнэбаярыг,
  27. Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн арслан Л.Даваажамц Улсын начин Ш.Дарханбатыг,
  28. Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн арслан Ц.Мөнхбаяр аймгийн арслан С.Очирбатыг тус тус өвдөг шороодуулж, Үндэсний их баяр наадамдаа Улсын начин цолын төлөө барилдах болзол хангаад байна. 

Аймаг, цэргийн цолтой дараах бөхчүүд Улсын начин цолын төлөө барилдахаар болоод байна  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй