Шууд Chart

Л.Даваабаяр: Хөвсгөл далайн аяллыг бүсчилж хөгжүүлмээр байна

2019-07-30 11:11:46

Хөвсгөл нуурын хамгаалалт, ашиглалтын талаар Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны газрын дарга Л.Даваабаяртай ярилцлаа. Тэрбээр өмнө нь ажлаасаа халагдаад 2017 оны дундуур ажилдаа буцаж оржээ.  Ийм байдлаар алс хязгаарт байгаль хамгаалах салбарын удирдлагууд ч тогтвортой ажиллаж чадахгүй байна. 

-Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газарт одоогоор хэчнээн жуулчны бааз, гэр буудлууд ажиллаж байна вэ?

-Хөвсгөл нуурыг улсын тусгай хамгаалалтад авснаас хойш БОАЖЯ–наас  олгосон тусгай зөвшөөрлөөр аж ахуйн нэгжүүд аялал жуулчлал эрхэлж байна. Одоогоор 118 тусгай зөвшөөрөл олгосноос 58 нь үйл ажиллагаагаа явуулж байна. Харин гэр буудлууд орон нутгаас гардаг. Хөвсгөлийн тусгай хамгаалалтай газарт 40,  Ханх, Хатгал сумын нутагт 60 гаруй гэр буудал бий. Хөвсгөлийн нийт эргийн 10 хүрэхгүй хувьд нь буюу 39 км-т  жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ газарт уламжлалт аргаараа мал аж ахуй эрхлээд байж байгаа нутгийн иргэд бий. Айл, жуулчны баазууд холилдоод их олон жуулчны бааз байгаа юм шиг харагддаг л даа.  

Уул нь бусад орнууд энэ нөхцөлд нутгийн иргэдэд нөхөн төлбөрийг нь өгөөд хамгаалалттай газраас гаргаж, харуул хамгаалалтаа чангатгаж, бүс нутгийг  харж хамгаалдаг юм билээ. Харин манайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс нутагт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх, тусгай зөвшөөрлөөр аялал жуулчлал явуулж болно гээд заачихсан. Жанхайд гэхэд л анх 20 гаруй айл өрх байсан бол одоо хүүхдүүд нь айл болж  суурьшаад 50 гарсан.

-Тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа эрхлүүлэх эсэх тал дээр орон нутгийн засаг захиргаанд эрх мэдэл оролцоо бий юу?

-Аж ахуй эрхлэгч нь БОАЖ-ийн сайдаас  зөвшөөрлөө авдаг. Жуулчны баазын стандарт нэлээн нарийн ч гэлээ алдаа бий. Тухайлбал Хөвсгөлийн Тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын захиргаа, орон нутгийн удирдлага мэдээгүй байхад яамнаас малчдын өвөлжөө, хаваржааны газарт зөвшөөрөл авчхаад ирэх тохиолдол бий. Нэгэнт шийдвэр гарчихсан учраас зөвшөөрөхгүй байхад хүнд л дээ.

-Ер нь цаашид далайн газар нутгийг яаж зүй зохистой ашиглах хэрэгтэй гэж та нутгийн хүний хувьд боддог вэ?

-Би Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны даргын ажлыг авсны дараагаас эхлээд хөгжилтэй орны жишигт хүргэе, энэ газарт байгаа жуулчны баазаа стандартаар нь шахъя,  Ханх, Хатгалын  сумын төвөө үүд хот болгон хөгжүүлье гэх зэргээр санал тавьж ирсэн. Тухайлбал Ханх, Хатгалын төв дээр жуулчны баазууд нь байрлаад, тусгай хамгаалалттай газар луугаа паркийн унаагаар, ердийн хөсгөөр аялдаг байя гэсэн санаа л даа.  Америк зэрэг хөгжилтэй орнууд бүгд ийм. Хэрэв тусгай хамгаалалттай газартаа жуулчны бааз байгуулбал маш өндөр стандарттай, үнэ нь өндөр байя, тухайн орлогоос тодорхой хувийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд зарцуулдаг байя гэсэн санал гаргаж байсан. Бусад онуудад ийм л жишиг байдаг. Эндхийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн нь Хөвсгөл далай өөрөө.  Гэтэл баазууд нь далай дээр очоод буучихсан болохоор жуулчдад мөнгө зарах шаардлагагүй болчхоод байна шүү дээ.  Хэрэв дээр хэлснээр паркийн газар нутгаар энгийн хөсгөөр аялаад буцдаг бол хөтөч, тайлбарлагч, тээврийн хөлс, цаашлаад зурагчин гэх зэргээр нэмэгдэл орлого бий болно. Гол нь нуур бохирдохгүй унаган төрхөөрөө байна гэсэн үг.  Гэвч нутгийн иргэд тусгай хамгаалалттай газар нутагт байгаа тохиолдолд ингэх боломжгүй л дээ. Хэрэв үүд хот болгож чадахгүй бол дээд зэрэглэлийнх, энгийн аялагчдынх гэх зэргээр  бүсчилмээр байгаа юм. Монголчуудын хувьд аялаж сурч байгаа ч хэцүү асуудлууд гарсан хэвээрээ л байна. Манай байгаль хамгаалагчид цохиулж зодуулах нь халаггүй ажилладаг даа.  

-Танай Хамгаалалтын захиргаа ямар бүтэц, орон тоотой ажиллаж байна?  

-Нэг сая 500 орчим га талбайг 35 хүнтэй Тусгай хамгаалалтын захиргаа хариуцаж байна. Сарын шатахууны зардал 360 гаруй мянган төгрөг. 100 гаруй литр бензинээр 25 байгаль хамгаалагчийн мотоциклд шатахуун хийж өгөөд нэг сар ажиллахад хүнд л дээ. Манай Тусгай хамгаалалтын газрын бодлого анхнаасаа буруу яваад байгаа юм. Газар нутгаа судалгаа шинжилгээнд суурилж хамгаалах ёстой ч үүнд зориулсан төсөв хөрөнгө, материаллаг бааз байхгүй учраас энэ ажил хоцордог.  Манай нийт жилийн төсөв 360-аад сая төгрөг. Үүний 80 хувь нь цалин, нийгмийн даатгалд зарцуулагддаг.

-Тусгай хамгаалалттай газар аялахад нэг хүнээс авч байгаа 300 төгрөг, мөн жуулчны баазуудын татвар зэргээс  орон нутагт, танайд мөнгө төвлөрдөг үү?

-Жуулчны баазууд бүртгүүлсэн харьяа газраа татвараа төлдөг. Нэвтрэх цэг дээр гадаадын иргэнээс 3000, монголчуудаас 300 төгрөг авдаг бол машинаас хураамж авдаггүй.  Эдгээр орлого мөн улсын нэгдсэн төсөв рүү ордог. Тусгай хамгаалалттай газарт ирэх орлого гэж байхгүй л дээ.

-Хөвсгөл далайг бохирдуулж байгаа нэг эх үүсвэр нь машин техник гэж үзээд байгаа. Гэтэл тэдгээрээс хураамж авдаггүй юм байна.

-Тийм л дээ. Хүнээс илүү машинаас татвар хураамж  авах ёстой. Тоос шороо, хөрсний талхигдалд машин гол нөлөөтэй.

-Хөвсгөл нуурыг хамгаалъя гэхээр хамгийн түрүүн зам ярьдаг. Гэтэл зарим нь дургүйцэх нь ч бий. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?  

-Нутгийн иргэдийг, тэнд ажиллаж, амьдарч байгаа иргэдээ сонсдоггүйн үр дагавар бол  Хөвсгөл нуурын өнөөдрийн энэ асуудал. Анх нуурын хажуугаар зам тавихад “Болохгүй ээ. Хойд талаар нь, модон дундуур тавьж, баазуудын тушаа нь зам гаргая. Нуурын эргээр дугуй гэх зэрэг ердийн хөсгөөр аялдаг байя” гэсэн саналыг олон тавьсан. Гэтэл дээгүүр бодлого ярьдаг нөхөд, хөрөнгө оруулагчид нь хялбарыг нь бодоод нуурын эргээр зам, цахилгааны шон татчихсан. Цахилгааны шон, зам, түүнийг дагасан жуулчны баазууд, суурин гээд бүгд нуурын эргээр шавчхаж байгаа юм. Их муухай харагдаж байгаа биз дээ.

Усны тухай хуулиа баривал Хөвсгөлд далайн эргээс 20 метрийн цаана, Ойн тухай хуулиар бол ойн захаас 200 метрт барилга байшингаа барих ёстой. Гэтэл Хөвсгөл далай орчимд мод ус нь хавчихсан учраас тийм газар байхгүй. Тухайн хуулиуд  гарахаас өмнө баазууд байгуулагдсан гэсэн үг. Одоо дахиад төслийн хоёрдугаар шат болох АХБ-ны санхүүжилтээр Жанхайн замыг  тавина гэсэн.

-Жанхай руу цааш хатуу хучилттай замыг нь үргэлжлүүлэн тавихаар мөн эрэг орчмыг жуулчны бааз, амралтын газрууд, иргэд эзэмшилдээ авах байх даа. Хатгалын ойролцоо  чөлөөтэй тухлаад амарч зугаалах нуурын эрэг алга. Бүгд хашаа хайстай  хэн нэгний эзэмшил болсон.    

-Ер нь зам тавьсан тавиагүй Жанхай руу ихэнх нь явдаг болсон. Өнөөдөр Хөвсгөл далайн баазууд нэг дор 3600 амрагчийг л хүлээж авах хүчин чадалтай. Гэтэл зуны ид ачааллын үеэр өдөрт 30-40 мянган хүн ирж байна. 2018 онд 100 000 монгол хүн, 38 мянга орчим гаднын иргэд Хөвсгөл далайд аялж, амарсан. Гэхдээ гаднынхны 20 мянга нь Ханх сумаар орж ирсэн оросууд байсан.

-Нэг хэсэг Хөвсгөл далай бохирдоод гэдэсний халдвар үүсгэгч хүртэл илэрлээ гэсэн яриа гараад байсан. Үнэн юм уу?

-Хөвсгөл нуурын уснаас гэдэсний халдварт нян илэрлээ, Хөвсгөл нуур пластик бохирдлоор дэлхийд тэргүүллээ гэх зэргээр хэвлэлд гаргачхаж байгаа юм. Ямар ч үндэсгүй мэдээ л дээ. Нэг жуулчны бааз, гэр буудал хоёрын ундны усны савнаас дээж аваад нянгийн бохирдол илрэнгүүт Хөвсгөл нуураас нян илэрлээ гээд бичиж байгаа юм. Ийм байдлаар сонгууль дөхөхөөр цуурах нь их, далайг хамгаалагчид ч олширно. Сүүлийн үед ийм мэдээллийг няцааж, бодит байдлыг ухуулах гэдэг бас нэг том ажил бидэнд бий болсон.

-Танд баярлалаа.

Нийтэлсэн: Д.Даваадулам

Л.Даваабаяр: Хөвсгөл далайн аяллыг бүсчилж хөгжүүлмээр байна  
Үзсэн: 1996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Үнэн [127.0.0.xxx] 2019-08-05 13:24
Даваабаяр өөрөө МАНАН-гийн жинхэнэ гар хөл. Модны наймаа, газрын наймааны гол нөхөр. Оюунхорол зайлуулаад дийлээгүй, эндээс сонгогдсон Энх-Амгалангийн тэжээвэр. Одоо энэ нөхөр Энх-Амгалан нийлээд Хөвсгөлийн зүүн эргээ баруун эрэг шигээ болгож байгаа шүү дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 21:30
энэ нийгэмд улсын ажилыг шударгаар ажиллсан хүн хэлмэгдэж дуугуй явсан долдойчууд хождог болсон юмуу да. энэ хэдэн комент бичсэн хүмүүс ямар нэгэн эрх ашиг нь хөндөгдөж дэ зайлуул.тэгээд ямар ч үнээр хамаагүй энэ хүний нэр хүндийг харлуулах гэж улайрч байснаас зүгээр л хуульаа дээдлээд шударгаар хөлөлмөрлөж болдоггүй л юм байх да.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 21:08
энэ хүний хийсэн бүтээсэн зүйлийг олон хүн гэрчилнээ.ингэж нэрээ нууж хүн гүтгэж болохгүйээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-06 16:08
Муу ёрын хүнэнцэр юмдаа.Үр хойчоо боддоггүй өөрөө болж байвал болоо гэсэн сэтгэхүйтэй Далай ээж минь энэ хүнээс хариугаа авах өдөр ирнэ дээ яахав.Гарын үсэг нь хүртэл ханштай болцон баримттай зүйл байгаа даа.Шалгадаг газар нь шалгаад шоронд нь явуулах хэрэгтэй зусарч, бялдууч, авлигын эх үндэс болсон шаар.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 21:31
чам шиг загасны алуурчин модны хулгайчаас л далай ээж харигаа авдаг юм санаж яв.
ZOCHIN [127.0.0.xxx] 2019-08-03 09:10
Nutgiin ard irgediid bodlogoor demjij baaztai bolgoj boldoggvi yumuu. Hooh gd l teneg udirdah chadwargvi. Hvmvvsiin durgvig hvrgej duusdaggvi iim hvneesee tusgai hamgaalalt salaach. Mongonii shunal
Зочин [127.0.0.xxx] 2019-07-31 19:38
Авлигатай тэмцэх газарт очих болсон хүн байгаан идэж ууснаараа дийлддэггүй гэж нутгийн хүмүүс ярьдаг.Нуур тойрсон хамаг сайхан газрыг зарсан мөнгөний төлөө нүдээ өгөхөөс буцахгүй хүн гэсэн дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 21:25
энэ хэдэн модны хулгайч.загас хядагч.газарын дамчид зүгээр энэ хүнийг хичнээн харлуулж гүтэглээ ч хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдэгийг хэн ч хэлнэ
Зочин [127.0.0.xxx] 2019-07-31 19:14
Hatgald irsen julchdas avj bga tatvarin todorhoi hemjeni huvig oron nutagt ni unlevel shudraga yum bolu gj bodoj bna. Ene bol tuhain gazar nutgin orlogo uchras 50 bolon tunes deesh huvig uldej tuhain oron nutgin hugjil tsetsegleltend zartsulah ni zuitei .
H [127.0.0.xxx] 2019-07-31 18:24
Adgin amitan shan hangain shan gazriig ideed duusgasan muu yriin sug dee neg l hudlaa hiih bsan gej yriad ajlaa hiihgui 10n jil awliga awch amidarchaad yu hutsaad bnaa ichij amidraach nutgin zon olon ch ene hund durgui uzdeggui shde uuniig uuruu ch medej bga
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 12:45
Нуур тойрсон бүх газрыг зарж авлига авсан нөхөр энэ Даваабаярыг гэж олон хүн ярьдаг
Зочин [127.0.0.xxx] 2019-07-30 12:45
Стандарт хангуул

Бидэнтэй нэгдээрэй