Шууд Chart

Гэр хорооллын айлуудын цахилгааны урамшууллыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл олгоно

2014-02-27 11:46:22

Агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан, эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах урамшууллын арга хэмжээ авч, зөрүүг улсын төсвөөс санхүүжүүлдэг тогтолцоонд шилжсэн. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын хэрэглэгчийн хүйтний улиралд түгээх шугам сүлжээнд холбогдож цахилгаан халаагуур хэрэглэж байгаа айл өрхийн сард шөнийн цагаар хэрэглэсэн 3000 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулдаг. Шөнийн тарифыг мөрдөх хугацаа нь оройн 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл үргэлжилдэг. Мөн  ахуйн хэрэглээний цахилгааны үнийн урамшуулал нь  стандартын шаардлага хангасан дулаалгатай гэр, амины орон сууц, хийн түлшээр ажилладаг халаалттай, газрын гүний дулаан, нар, салхины болон бусад сэргээгдэх эрчим хүч, шахмал болон хагас коксон түлш, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр хэрэглэж  хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа айлуудад олгогддог. Ингэхдээ хэрэглэгчийн ахуйн хэрэгцээнд сард хэрэглэсэн 200 кВт/ц хүртэлх цахилгааны төлбөрийг 50 хувиар бууруулж урамшуулна. Цахилгааны урамшуулал олгох хугацаа нь халаалтын улирал буюу тухайн оны 10 дугаар сарын 1-нээс дараа оны дөрөвдүгээр  сарын 1 хүртэл үргэлжилдэг. 


Гэр хорооллын айлуудын цахилгааны урамшууллыг дөрөвдүгээр сарын 1 хүртэл олгоно  
Үзсэн: 1703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй