Шууд Chart

Интернет, утасны сүлжээгүй орчинд ажиллах аппликэйшн гарлаа

2014-02-27 13:27:41

Үйлчлүүлэгч, үйлчилгээний байгууллага хоёрыг шууд холбосон “Амар хөтөч” аппликэйшн /http://goo.gl/ZtoUbs/  хэрэглэгчдэд хүрлээ. 

Уг аппликэйшнийг та гар утсандаа суулгаснаар эрүүл мэндийн байгууллага, худалдаа үйлчилгээний газар, банк, амралтын газар, ресторан, зоогийн газар, үсчин гоо сайхны салон, кофе шоп, бэйкери, караоке паб лаунжийн хаяг, утсыг төвөггүй харах, үнийн саналтай нь танилцах боломжтойгоос гадна дуртай ресторан зоогийн газрынхаа менюг харж, үдийн цайныхаа захиалгыг урьдчилан өгөх боломжтой юм.

Мөн чухал шаардлагатай утасны жагсаалт, хэрэгцээтэй бүхий л мэдээллийг “АМАР ХӨТӨЧ”-өөс авч болно. “Амар хөтөч” нь интернэт, утасны сүлжээгүй орчинд ажиллах, хэрэглэгчийн гарт үнэгүй хүрэх, байгууллагын байрлалыг газрын зураг дээр харуулах давуу талтай юм.


Интернет, утасны сүлжээгүй орчинд ажиллах аппликэйшн гарлаа   
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2014-02-27 18:18
зүгээр л юм байна. Мэдээллээ л сайн орлуулаарай

Бидэнтэй нэгдээрэй