Шууд Chart

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завшуулахгүй байх талаар УИХ-ын дарга захирамж гаргав

2019-08-02 20:07:34

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.01) Монгол Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газрын дарга нарт хандан авлигын болон албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломж олгож болохгүй, хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл байгаа бол шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл байгаа эсэхийг шуурхай нягтлан үзэхийг хүссэн билээ.

Тэгвэл өнөөдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамж гаргалаа.

Захирамжаар “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий” Ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Н.Оюундарь, Б.Пүрэвдорж, Л.Энхболд нар багтжээ.

Мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах Дэд хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарыг оруулсан байна.


Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завшуулахгүй байх талаар УИХ-ын дарга захирамж гаргав  
Үзсэн: 1749 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 10:37
Хөөн хэлэлцэх хугацаа нэрийн дор авилгачдад ял завшуулах боломж олгосон этгээддээ хариуцлага тооцож зайлуулаагүй байж үүний дээгүүр давсан юм ярьж бидний тархи толгойг эргүүлээд яахавдээ,эхлээд Раднаа сэдийнхээ учрыг олоодох
Зочин [127.0.0.xxx] 2019-08-03 08:25
Авилгалын хууль яг оновчтой бус хууль байдаг.хүний эрхийг дэндүү зөрчсөн.1933 оны хэлмэгдүүлэлт энэ хуулиуд хэрэгжиж байгаа.маш их хүн ялтай хууль байдаг.яг мөнгөний хэмжээг зааж ялыг тодорхой болгох хэрэгтэй.100 төгрөг авсан,нэг тэр бумийгч авсан адилхан ялтай болохоор ард түмэн үүнд дургүй нь хүрч байгаа шүү.Авилгал авсан хүн дээр нь арга хэмжээ авдаг баймаар байна.тэгвэл хэрэг хурдан илэрнэ.хүмүүс айгаад авилгал авахгүй болно.хоёуланд нь арга хэмжээ авдаг болхоор хэрэг илэрэхгүй байна.бид бүгд авилгал авахгүй өгөхгүй байх нь чухал эрүүл нийгмийн төлөө хамт амьдарцгаая.

Бидэнтэй нэгдээрэй