Шууд Chart

Хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

2019-08-12 15:00:06

Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу зохион байгуулах хороо зарладаг.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим сүлжээнд “No doping” хөдөлгөөн өрнөж, Үндэсний их баяр наадмаар шөвгөрсөн бөхчүүд өөрсдийн шинжилгээнийхээ хариуг олон нийтэд мэдэгдэж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр дээрх хөдөлгөөнд шөвгийн 16 бөхөөс шинэ аварга Э.Оюунболдоос бусад нь нэгдэж, өөрөөс нь допинг илрээгүй хэмээн мэдэгдсэн.

Харин өнөөдөр Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос допингийн шинжилгээний хариутай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Допингийн шинжилгээний хариу Үндэсний бөхийн салбар хороонд наймдугаар сарын 8-нд ирсэн бөгөөд хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрсэн. Тухайлбал, нэг бөхөөс нэг төрөл, нөгөө бөхөөс нь дөрвөн төрлийн бодис илэрсэн.

Сэргээшийн шинжилгээний хариуг бөхчүүдэд утсаар мэдэгдсэн бөгөөд

Дүрэм журмын дагуу сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд А сорьцын хариутай санал нийлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлтээ 10 хоногийн дотор гаргах ёстой аж. Харин дээрх хоёр бөх өнөөдрийн байдлаар Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт хүргүүлээгүй гэнэ.

Үүнээс гадна Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооны зүгээс “Олон нийтийн зүгээс сэргээшийн төрлийн бодис илэрсэн хоёр бөхийн нэрийг зарлахыг шаардсан. Бид бөхчүүдийн нэрийг нуугаагүй. Дүрэмд заасны дагуу А сорьцын хариуг шууд зарлах боломжгүй. Хэрэв сэргээш илэрсэн бөхчүүд энэ сарын 19-ны дотор Б сорьцын шинжилгээ өгөх хүсэлт гараагүй, А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нэрийг нь шууд зарлана. Харин дахин шинжилгээ өгөх хүсэлт гаргавал Б сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг нь албан ёсоор зарладаг" гэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хоёр бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ  
Үзсэн: 1295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй