
Уншигч та бүхэнд өнөөдөр буюу наймдугаар сарын 13-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “С.Зориг агсны эхнэр Б.Булган: Миний тэвчээр үнэхээр алдагдаж байна”, “Л.Болд: Ард иргэд хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл бүрэн унтарчихлаа”, “Улсын наадмын их шөвөг, улсын гарьд Б.Гончигдамба: Миний шинжилгээ эерэг гарсныг мэдэгдсэн. Допинг хэнээс илэрсэн нь тодорхой байгаа шүү” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Хангай нутгийн газар, шороо гулдмай алтнаас “хямдхан” болжээ”, “Соёл, урлагийн арга хэмжээ наадмаас дутахгүй чирэгдүүлэх нь”, “20 компани дэргэдээ цэцэрлэг байгуулна” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна”, “Д.Золбоо: Шат ахисан харилцааг хэрхэн ашиглах нь биднээс хамаарна”, “Хил дээр гарсан анхны буун дуу буюу Д.Пиодорын хувь тавилан” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хуулийн хулгай ялах уу, хуульт ёс ялах уу гэдэгт хариулт өглөө”, “Тостын нуруунд төрийн хяналт тогтлоо, харин одоо...”, “Ө.Энхтүвшин: Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийн ихэнх санал дээр ойлголцсон” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.