Шууд Chart

“ABU Robocon–2020” роботын тэмцээн рагбигийн дүрмээр зохион байгуулагдана

2019-08-27 09:16:23

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-той хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт Монголд анх удаа зохион байгуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК дэмжин оролцсон тус тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдсөн билээ.

Тэгвэл өчигдөр тэмцээн

Хуралд оролцогчид МҮОНРТ-ийг “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнийг маш амжилттай зохион байгуулсан гэж дүгнэлээ.  Энэ жилийн “ABU Rоbоcон” тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. Тус тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлт робот бүтээх даалгавар байгаагүй. Монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Харин “ABU Robocon–2019 Mongolia” тэмцээний оролцогч багууд зохион бүтээсэн роботоороо гэрэгэ дамжуулах болон Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар биелүүлж өрсөлдсөн билээ.

Д.Ганчимэг: МҮОНРТ “ABU Robocon–2020” олон улсын роботын тэмцээний дэд комиссын гишүүнээр ажиллана

Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэгээс зарим асуултад хариулт авлаа.

-“ABU Robocon–2019 олон улсын роботын тэмцээнийг гадны телевизүүдийн удирдлага, продюсерүүд хэрхэн дүгнэв?

-Монгол Улсад ирсэн Ази, Номхон далайн бүсийн орны телевизийн захирал, продюсерууд “ABU Robocon–2019” тэмцээний дүгнэлтийн хурлыг зохион байгууллаа. Дэлхий нийт Монгол Улсад болсон “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээний бичлэгийг онлайнаар хүлээн авч үзсэн. Энэ том тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн хамт олондоо маш их баярлаж, талархаж байна.

Хурлын эхэнд Монголд анх удаа зохион байгуулсан 18 дахь удаагийн олон улсын роботын тэмцээнийг дүгнэж ярилцлаа. Ази, Номхон далайн бүсийн орнуудын төв телевизүүдийн удирдлага, продюсерын баг Монголд болсон тэмцээнд маш сэтгэл хангалуун байгаагаа хэлж, илэрхийлсэн. Мөн энэ жилийн тэмцээний дүрэм маш сонирхолтой болсон гэдгийг хэлж байна. БНХАУ, Вьетнам, Японы багийн роботын хөгжил бусад орны оролцогчдоос түрүүлж яваа. Энэ гурван баг дугуйтай роботын төгс шийдлийг аль хэдийн олчихсон. Тиймээс оролцогчид дугуйтай роботын хөгжлийг хэдийн туйлд нь хүргэчихсэн учир “ABU Rоbосон-2019” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс дараагийн шат нь алхдаг робот юм байна гэж үзсэн юм. Тиймдээ ч Монгол орноо таниулах, сурталчлах зорилгоор морийг бэлгэдэж, хоёрдугаарт “ABU Робокон” тэмцээнд технологийн хөгжлийн шинэ хуудсыг нээе гэдэг үүднээс дөрвөн хөлт робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрэм боловсруулсан.

Хоёрдугаарт, дээрх хурлаар ирэх жил Фижи улсад болох “ABU Robocon–2020” олон улсын роботын тэмцээний дүрэмтэй танилцлаа. Мөн тэмцээний талбайд хэрэглэгдэх жижиг хэрэглэгдэхүүн тус бүрийн хэлбэр хэмжээг танилцуулсан. Ирэх жил болох “ABU Robocon–2020” роботын тэмцээн Фижигийн үндэсний спорт болох рагбигийн дүрмээр зохион байгуулагдана. Хэдий маш амаргүй дүрэм ч гэлээ “ABU Robocon” тэмцээнд амжилттай оролцдог ШУТИС, МУИС тэргүүтэй их сургуулийн баг тамирчид сайн робот зохион бүтээж, амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна.

Ташрамд хэлэхэд, “ABU Robocon–2020” олон улсын роботын тэмцээний үндсэн зохион байгуулагчаар Фижи улс, зохион байгуулах дэд комиссын гишүүнээр МҮОНРТ, 2021 оны “ABU Robocon” тэмцээнийг зохион байгуулагч Хятадын баг сонгогдсон.

-Монгол Улсын баг энэ жил түүхэн амжилт гаргалаа. “ABU Robocon–2020” тэмцээнд амжилтаа ахиулах боломж бий юу?

-Монголын багийн роботуудын дээд рекорд 35 секунд байсан. Гран-пригийн төлөөх тоглолтод Хонкогийн баг 35 секундэд ялалт байгуулсан. Гар удирдлагатай робот гэрэгэ дамжуулахдаа унагасан. Үүнээс үүдэн цаг алдсан. Ялах боломж маш ойрхон байлаа. Мөн манай багууд “ABU Robocon” олон улсын роботын тэмцээний зургаан  удаагийн аварга Вьетнамын багийн ялсан, энэ тэмцээнийг үндэслэсэн, гурван удаа түрүүлсэн Японы улсын багийг хожлоо. Монголын баг бэлтгэл, туршилт дээр 18-24 секундийн хугацаанд цэвэр ялалт хийж байсан багуудтай нэг хэсэгт орсон. Маш хүнд сугалаа татсан. Монголын хөх тэнгэр, үзэгчдийн уухай ивээж, монгол инженерүүдийн бүтээсэн робот “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээний нэгдүгээр байрын шагналыг авлаа. Ирэх жил амжилтаа ахиулж, гран-при шагнал авах боломж байна.





























Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“ABU Robocon–2020” роботын тэмцээн рагбигийн дүрмээр зохион байгуулагдана  
Үзсэн: 2243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tseko [127.0.0.xxx] 2019-08-31 18:23
2020 onii temtseend ih surguulias oor baiguullaga oroltsoh bolomjtoi yu

Бидэнтэй нэгдээрэй