Шууд Chart

Гитарчин Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо хийнэ

2019-09-09 15:19:06

“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, продюсер, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо ирэх аравдугаар сарын 4,5-нд хийхээр болжээ.

“Улаанбаатар палас”-т хийх түүний тоглолтонд “Никитон”, “Мотив”, “4men” зэрэг хамтлагаас гадна “Харанга”-ын Лхагваа, дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа нар ая дуугаа өргөх юм байна.

Сонирхуулахад, Д.Өлзий-Орших нь "Хайрын бурхан", "Чи минь", "Дурлаж бичсэн шүлэг", "Эрчүүд", "Хайртай гэхээсээ өмнө", "Чи над шиг дурлаж чадах уу" зэрэг дууны үг, аяыг бичсэн билээ.

Зохион байгуулагчаар  "Max Music" Entertainment ажиллаж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гитарчин Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо хийнэ  
Үзсэн: 2022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй